Үндэсний хөгжлийн газрын удирдлагуудыг томиллоо
Монгол Улсын Засгийн өчигдрийн хуралдаанаар зарим томилгоог хийлээ. Тодруулбал, Үндэсний хөгжлийн газрын даргаар Ханджавын Батжаргалыг, дэд даргаар Баясгалантын Булганчимэг, Баасандаваагийн Дөлгөөн нарыг тус тус томилсон байна.

Х.Батжаргалын намтар

Боловсрол


1998 онд Монгол-Туркийн хамтарсан дунд сургууль
2002 онд МУИС-ийн Мэдээлэл, технологийн сургууль
2010 онд Лондон хотын Кенсингтон бизнесийн коллеж
2012 онд Их Британийн Уэльсийн их сургуулийг тус тус төгссөн.
Ажилласан байдал:
2003-2006 онд Үнэт цаасны хороонд мэдээлэл, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн
2006-2008 онд Монголын залуу үеийн хөгжлийн ассоциаци ТББ-ын гүйцэтгэх захирал
2012-2014 онд “Инвенто” компанийн гүйцэтгэх захирал
2014-2016 онд БОНХАЖЯ-ны Байгаль хамгаалах сангийн захирал
2016-2018 онд БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
2018-2020 онд мөн яамны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын даргаар тус тус ажилласан.
Монгол Улсыг НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлийн суурь конвенцын хүрээнд Парисын хэлэлцээрт Монгол Улс нэгдэх ажлыг удирдаж байсан.

Б.Булганчимэгийн намтар

Боловсролын байдал:


2006 онд Монгол-Туркийн хамтарсан дунд сургууль
2011 онд Болгар дахь Америкийн их сургууль
Женевийн Олон улсын харилцааны их сургуулийг хөгжлийн бодлогын магистрын зэрэгтэй тус тус төгссөн.
Ажилласан байдал:
2012-2016 онд хувийн хэвшилд
2017-2020 онд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Хүн амын санд хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн, төслийн удирдагч, олон нийтийн асуудал хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан.
2018 оноос DeFacto сэтгүүлд зочин нийтлэлчээр ажилласан.
Түүнчлэн 2020 онд Обама сангийн Ази, Номхон далайн залуу манлайлагчаар шалгарсан байна.

Б.Дөлгөөний намтар

Боловсролын байдал:


2001 онд МУИС-ийн харьяа Монгол-Туркийн хамтарсан дунд сургууль
2003 онд Канад улсын Виктория хото Персон коллеж
2007 онд АНУ-ын Коннектикат коллеж
2018 онд АНУ-ын Харвардын Их сургуулийг тус тус төгссөн.
Ажлын байдал:
2007-2009 онд “Мосдак” ХХК-д менежер
2009-2010 онд “Төгс шийдэл” ХХК-ийн зөвлөх судлаач,
2010-2011 онд “Ньюком” ХХК-ийн ахлах санхүүч
2012-2014 онд “Тэнгэр капитал” ҮЦК-ийн дэд захирал,
2014-2015 онд “Монголын бизнес хөгжлийн холбоо” ТББ-ын ахлах зөвлөх
2019 оноос “Би Жи Би Пик” ХХК-ийн захирлаар тус тус ажиллаж байсан туршлагатай.

Мөн Эрчим хүчний яамны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Насантогтох, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ууганбаяр, МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Гантулга нарыг тухайн албан тушаалд нь тус тус жинхэлж, даргаар  томилжээ. 


О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2021-01-02 10:29:54
    баахан гадны хулхи гарал үүсэл тодорхоогүй диплом, анкет, холхиндог хувцас, цээж яриатай элийрсэн цүнх баригчид олширлоо
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-12-31 16:57:36
    Үүрэг гүйцэтгэгчээр тавьж байгаад төрийн албаны зөвлөл гэдэг ёслолын албаар ёслуулж томилдог энэ бохир аргаасаа хэзээ салах улс вэ. ҮХГ -ын дэд даргын үүргийг т...
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах