.jpg)
“Юнивишн”-ээс IPTV үйлчилгээ авдаг хэрэглэгчид өчигдөр өчигдөр өглөөнөөс бухимдалтай байна. Учир нь IPTV үйлчилгээ эхлэн хэд хэдэн удаа гацаж хэрэглэгчдээ бухимдуулж байна. Ямар учраас IPTV үйлчилгээ гацаж байгаа талаар тус газрын холбогдох хүмүүсээс тодруулахад “IPTV үйлчилгээ түр хугацаанд доголдсон байна. Манай инженерүүд гарсан гэмтлийг засахаар ажиллаж байна” гэсэн мэдээллийг өгч байна.
Цар тахлын улмаас иргэд хөл хорионы дэглэмд шилжсэн. Энэ үед үүрэн холбооны компаниуд хамгийн их үүрэг оролцоотой ажиллах үүрэг хүлээж буй. Нөгөө талаар хэрэглэгчид хувьд төлбөрт үйлчилгээгээ 100 хувь доголдол, гацалтгүйгээр ашиглах эрхтэй. Энэ хэрэгцээ шаардлагыг “Юнивишн”-ээс хангаж өгөх үүрэгтэй. Гэвч өчигдрөөс эхэлсэн үйлчилгээний доголдол арилахгүй хэвээр байгаа учраас энэ асуудал цахим орчинд шүүмжлэл дагуулсан сэдвийн нэг болоод байна.
О.ОНОН
Оллоо.мн