“7 хоногт 6 шуудай нүүрс хүрэхгүй байна”, “Байшинтай айлд зургаагаас дээг өгч болдоггүй юм байх даа”, “Ес эхлээд галаа хүйтэрч байхад 6 шуудай түлш өгөхийн тулд иргэний үнэмлэх давхар нэхээд байна”, “Ид хүйтэнд нүүрснийхээ тоог нэмж болдоггүй юм уу” энэ бол сайжруулсан түлш авч байгаа иргэдийн байр суурь.
Идэр есийн хүйтэн эхэлсэн энэ өдрүүдэд нийслэлд хүйтний эрч -30 давж байна. Гэтэл тоолж өгдөг сайжруулсан түлш иргэдийн хэрэгцээг хангахгүй нөхцөл байдал үүсэж, бухимдал дагуулж эхэлсэн байна.
Засгийн газраас сайжруулсан түлшийг уутных нь үнээр буюу 937 төгрөгөөр борлуулж буй. Хэдийгээр үнэ хямдарсан нь талархал хүлээх шийдвэр ч иргэдийн хэрэгцээг 100 хувь хангаж чадахгүй байгаа нь ийн иргэдийн бухимдуулж байгааг холбогдох газрууд анхааралдаа авах шаардлагатайг хэлэх нь илүүц биз.
О.ОНОН
Оллоо.мн