ЭМЯ: Баянзүрх дүүргийн голомтод 18 тохиолдол нэмэгдсэний 2 нь автобус баазын жолооч байна

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, автолабораториуд, Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд аймгийн салбар лабораториудад  нийт 12828 хүнд хийгдсэн шинжилгээнээс 20 тохиолдол нэмж бүртгэгдлээ. 

Илэрсэн 20 тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Үүний 2 нь энэ сарын 20-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 2 хүний давтан шинжилгээнээс илэрсэн.  18 нь Баянзүрх дүүргийн голомтоос хамааралтай нэмэгдсэн. Өвчтөн 8, сахиур 2, хавьтал 3, эрүүл мэндийн ажилчин 5 хүнээс халдвар илэрлээ. Баянзүрх дүүргийн голомттой холбоотой 244 тохиолдол батлагдсан. Баянзүрх дүүргийн нийт хавьтал 50-аар нэмэгдэж 1494 хавьтлыг ажиглан тандаж байна. Баянзүрх дүүргийн хавьталтай холбогдсон "Тэнүүн-Огоо" компанийн 2 жолоочид халдвар илэрсэн байгаа. Тухайн автобус баазын 10 жолооч салхинд гарсны 2-оос нь халдвар илрээд байна. Бусад хүмүүсийг тусгаарласан байна.

 Ингээд Улаанбаатар хотод нийт 394, Сэлэнгэд 217, Орхонд 25, Дархан-Уулд 45, Архангайд 3, Дорноговьд 32, Говьсүмбэрт  4 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.  Дотоодын нийт тохиолдол 722 боллоо. 

Өнөөдөр 79 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 1195, эдгэрсэн 824 хүн байна. ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэгт нийт  361  хүн эмчилгээнд байна" гэв.

С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus