Ц.Туваан АН-аас хөөгдөх үү?
УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүн гарахад Ардчилсан намын дөнгөж бүлэг байгуулах хэмжээний суудал авсан. Иймээс намын дүрмийн дагуу намын ялагдалд хүргэсэн С.Эрдэнэ Ц.Туваанд ажлаа хүлээлгэн өгсөн. Гэвч С.Эрдэнэ намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тувааны шийдвэрээр зохион байгуулагдсан намын аравдугаар их хурлыг хууль бус хэмээн мэдэгдэв. 
Тодруулбал, намын даргын түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан энэ сарын дундуур намын Их хурлаа цахимаар хуралдуулах шийдвэр гаргаж, намын дүрмэндээ өөрчлөлт оруулсан. Гэвч үйл явцтай зэрэгцэн ажлаа хүлээлгэн өгсөн С.Эрдэнэ Ц.Тувааныг хууль бус хурал зохион байгуулсан хэмээж, намын хууль ёсны тамга өөрт нь байгаа хэмээн мэдэгдсэн. Улмаар С.Эрдэнийн хүсэлтийн дагуу Ц.Тувааны хэрэглэж байсан тамгыг УБЕГ-аас хүчингүй болгосон.

Тэгвэл даваа гарагт Ц.Тувааныг намын дүрмийн 3.7.6-д заасан “Намын дотоод асуудлаар намын нэр хүнд, эв нэгдэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх олон нийтэд хандсан үйлдэл хийхгүй байх, намын дотоод мэдээллийг гадагш гаргахгүй байх, намын удирдах болон улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан гишүүд намын байгууллагатай зөвшилцөхгүйгээр дур мэдэн намын өмнөөс үйл ажиллагаа явуулахгүй байх, хэвлэлийн мэдэгдэл, мэдээлэл хийхгүй байх” заалыг зөрчсөн гэж үзжээ.  Энэ Ц.Тувааныг намаас хөөгдөх үндэслэл болно гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.



О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zail!!! 2021-01-02 08:36:44
    ardchilsan nertei nobsnyyd hybalznyyd zail!!!!tanai namiig hen ch eegsyylehgyi ee!!!talchaj togloh chag engersen?....?
    108.162.229.123
    Мэдэгдсэн Хариулах
  • Жудаг 2021-01-01 02:19:00
    АН одоо ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилдаа шуурхай орно байгаа. Сонгуульд алах нигууртай. Амаржаргал мөрийн хөтөлбөрөө танилцуул. Зика шатахуунаар ханга....
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэн 2020-12-30 15:30:05
    АН аль ч фрак луйварчдаар дүүрэн. Тэгээд хоорондоо үзэлцэнэ. Гэтэл Монголын ард түмэн тэдэнд дургүй. Хоноц хоноцдоо дургүй, хонуулсан эзэн хоёуланд нь дургүй
    162.158.6.175
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-12-30 11:40:26
    ТУВААНАА АРДЧИЛСАН НАМААС ХӨӨНӨ ГЭСЭН ЧИНЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ, ХАЙРАН САЙХАН ЗАЛУУ
    172.69.252.141
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-12-30 07:35:46
    Дарханы Мягмардашаар АН Үндсэн дүрмийн хорооны даргаа тавьчихаар энэ нам үнэхээр дампуурахаас яах вэ дээ Эрдэнэ вантайгаа таарсан хулгайчууд
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-12-30 03:20:16
    С.Эрдэнэ АН-ын нэр хүндийг мөн ч их унагаж байна.
    172.69.252.141
    Мэдэгдсэн Хариулах
    • ХУУЛЬЧ  2020-12-30 03:35:49
      ДҮРМЭНДЭЭ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛААД ШҮҮХЭД БҮРТГҮҮЛЭХЭЭР Ц,ТУВААН ХЭРЭГҮЙ БОЛЖ ДЭЭ ,,,,ОДОО ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА ДАХИН СОНГОГДОХ ЗАМ НЭЭЛТТЭЙ ГЭСЭН ҮГ ГЭХҮҮ ДЭЭ ,,,...
      172.69.252.149
      Мэдэгдсэн Хариулах
  • Y 2020-12-30 02:05:15
    Erdeniin zovoo! Ikh khurald bga AN ii gishyydiin tal ni Jenkogiin baritsaanii jijig khulgaichuud bgaa! Jenko unaval bygd shorond yavakh yaltai!
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-12-30 01:37:28
    АН нам мордохын хазгай гэдэг шиг олон намын үлдэцтэй үхрийн бөөр шиг нам одоо Соц -дек нам гэж нэрлэсэн ч болно соц-дек угшилтай эрхмүүд энэ намын далбаан дор с...
    162.158.7.114
    Мэдэгдсэн Хариулах