Гарын үсэг /Өгүүллэг/

 Хөдөөлж гадаалсан тоосоо ч арилгалгvй ажил дээрээ очив. Ширээний ард дөнгөж суумагц нарийн бичгийн дарга хvvхэн сагсайсан цаас авчраад урд тавилаа. Баахан урилга харагдана. Юун урилганууд байдаг билээ гэж гайхав. Гэтэл өнөөдөр арванхоёрдугаар сарын 31. Шинэ жилийн баярын өдөр шvv дээ гэж санав. Урилгуудыг задалж үзэв. Ихэнх нь баяраа тэмдэглээд өнгөрсөн байна. "Доктор Норов таныг хvрэлцэн ирэхийг урья" гэсэн нэг хэвэнд цутгасан мэт үгсийг урилга бvрээс уншижүзэв. Өлөө орой тэмдэглэх шинжлэх ухааны академийнхаа шинэ жилийн баярт эрдэмтэн хvний хувьд оролцох нь чухал гэж биүзээд урилгыг нь тусад нь тавив. Тэгтэл хаалга сэвхийн онгойж тас хар үсээ мөр хондлой руугаа асгаруулсан өндөр гоолиг бvсгvй хаалганы наана зогсоод "Орж болох уу?" гэж байна. Орж ирчихээд орох уу гэх юмдаа гэж шоолонгуй бодоод толгой дохив. Бvсгvй эрvvл чийрэг залуу хvний алхаагаар товолзтол алхлан ширээний дэргэд ирснээ "Уучлаарай. Таныг мал аж ахуйн хvрээлэнгийн захирал доктор Норов гэдэгүv?" гээд миний "Тиймээ" гэж гэхийг ч хvлээлгvй цvнхээ уудалж дугтуй гаргаж сарвайв. Бас л нэг урилга ирлээ дээ. Очиж чадахгvй л юм байна даа гэж бодоод бvсгvйн урмыг унтраахгvйн тулд "Баярлалаа" гэвэл өнөөх бvсгvй нэг тэмдэглэлийн дэвтэр гаргаж ирээд "Хvлээн авлаа..." гэсний арын зайг сvмбэ шиг урт хуруугаараа зааж яг энд та гарынүсгээ өөрийнхөө тогтсон хэв загвараараа зурчих. Өгvvлсэн эзэн нь ингэхийг танаас хvссэн юм гэв. Урилга өгснөө доллар өгсөн шиг гар хөлийн үсэг зуруулж сvржигнээд яах нь вэ гэсэн шvv юм бодож бvсгvйг тvргэн гаргахаарүзгээ шvvрч аваад гарын үсгээ зурав. Дэгжин хvvхний сvр бадруулж өгсөн дугтуйг задлах гэтэл лацадсан байв. Урилга өгөх гэж нууц амрагийн захиа хvргэх шиг юм болох нь гэж санаад инээд хvрэв.

Гэтэл бvсгvйн хэлсэн "Та гарын үсгээ тогтсон хэв загвараараа зураарай" гэсэнүг сэтгэл сэрхийлгэн нэгийг бодож лацтай урилгаа ширээ рvv тvлхээд тээр жилийн нэгэнүйл явдлыг эргэн санах гэж дурдатгалын цэнхэр манан дунд боддоо бэлчээв. Тvvнээс хойш хорин жил өнгөрчээ. Арванхоёрдугаар сарын 31 байв. Найтаахад саахалтын газраас сонсогдохоор намуухан аниргvй сумын төвөөр морьтой, явган хvмvvс нааш цааш давхилдаж холхилдон дарвицгаана. Сумын ёолк үзнэ гэж бvтэн жил хvлээсэн хөдөөгийнхний сэтгэл хөөргөж бvслэсэн дээл шигээ хөвсөлзөж байлаа. Ёолкны албан ёсны арга хэмжээний дараа нийтийн бvжиг хийх болов. Бараг газар шvргэсэн эрээн даашинзтай, ганцаар сvлжсэн гэзэг нь тахимаа шvргэсэн Уньтын мод шиг чилгэр гоолиг бvсгvй хөдөөгийн эгэл боргил бидний дунд тэнгэрээс бууж ирсэн хvмvvн мэт содон байлаа. Сумын улаан буланг язартал чихэлдсэн хvмvvс хотын ганган бvсгvй рvv нvдээ унагана. Эхний ганц хоёр бvжгэнд бvсгvйг хэн ч урьж бvжиглэх гэж зориглосонгvй. Сайхан бvсгvйн сvрнээс эмээсэн эрчvvд дэмий л алсаас мэлтийтэл ширтэнэ. Малын бага эмч миний бие энэ хонхортоо л дэгжинд нь ордогсон. Сумынхаа хамгийн царайлаг, хамгийн сайхан бvжиглэдэгтэй нь би л бvжиглэдэгсэн. Намайг байхад миний бvжиглэдэг сайхан хvvхнvvдтэй хэн ч бvжиглэж зvрхлэхгvй. Хөдөөгийнхнөө бодоход би чинь хол явж юмүзэж нvд тайлсан дэгжин хvн.

Гэтэл өнөөдөр хотын сайхан бvсгvйг хараад сvнс минь зайлаад явчих шиг санагдана. Би энэ насандааүзээгvй зориг зvрх гарган босч өнөөх хангайн согоо шиг сайхан амьтны дэргэд хvрээд бvжгэнд урих санаатай өрөөсөн гараа эв дvйгvй сарвайв. Би гэдэг хvн муурын сvvдэр харсан хулгана шиг орох байх газраа олж ядна. Бvсгvй харин азарган цагаан шvд яралзуулан инээмсэглээд босоод ирэв. Танго бvжгийн аянд бvжиглэх гэж байсан залуус болиод бид хоёрыг харж зогсоцгооно. Миний бvх бие салгалан чичирч нvvр халуу шатаж хөл гуйвж тамир барагдах шиг болно. Тэгтэл бvсгvй "Чи битгий сандар. Хоёулаа тайван бvжиглэе" гэв. Ямар арчаагvй жижигхэн хvн болохоо мэдрэх тутам сандарна. Vйл нь ирсэн хулгана муурын сахлаар оролдоно гэдэг энэ бизээ. Яах гэж бvжиглэв дээ гэж өөрийгөө зvхэж, явсан болж байв. Бvсгvй намайг удирдан юу ч болоогvй мэт бvжиглэх нь айж ичихийг аль эрт архивалчихсан доль цохисон амьтан бололтой. Харин би айж ичих зэрэгцэн аргаа барж явахад өгөр Балдан салхи сийгсэн муу гармоноо пажигнуулаад салдаггvй. Арай гэж бvжгийн ая дуусмагц хvvхэн намайг сугадаж аваад нэг дор суув.

 Хоёр дахь удаагаа бvжиглэж явахад айдас хvйдэс арилж хотын сайхан хvvхэнтэй надаас өөр хэн бvжиглэхэв гэж цээжиндээ битvvхэн баясна. Ингэж бид хоёрүvр цайтал бvжиглэв. Тэсгим өвлийн өглөөний хvйтэн жавар хацар хайравч сэтгэл зvрх халуун шатаж явав. Би тvvнийг сумын мужаан Дарам гуайн хашааны хаалганд хvргэж өгөөд туяхан гарыг нь атгаж зогсохдоо Дарам гуайн хотод байдаг дvvгийнх нь хvvхэд гэдгийг мэдэв. Нэр нь Сvглэгмаа гэнэ. Хаана юу хийдэг вэ гэвэл оюутан гэхээс өөр юм хэлсэнгvй. Чи аль сургуульд сурдаг юм бэ гэвэл "Яахнав. Чи очиж сурах нь уу" гэж хөхрөөд хэлэхээс зайлав. Өнөө орой сумын залууст хоёулаа манго бvжиг заая. Надад ая нь байгаа гэж тэр хэлэв. Оюутан байхаасаа манго оролдож байсныг хэлэхүv би тэгье гэж дуу алдлаа. Дэлгvvрийнүvдэнд манго бvжигтэй зарлалыг улаан булангийн эрхлэгч залуу тавьжээ. Залуус манго бvжиж марал гудайлгаад өндөрлөв. Бид хоёр миний амьдардаг муу модон байшингийн ганц өрөөнд орж ирээд гал тvлж дулаацав. Тэр маргааш буцна гээд нэг их санаашрав. Холдоод явчихна гэж айсных ч юмуу бие биедээ улам наалдан шахаж суув. Тэгээд л бие сэтгэлийн жаргал эдэлсэн дээ. Тэр надаас нэг л юм хvссэн. Миний тэмдэглэлийн дэвтэрт тогтсон загвартай гарын үсгээ зурж үлдээгээрэй. Би гарын үсэг шvтдэг гэв. Тэгээд л би маргааш нь өдөржин гарын үсгийнхээ тогтсон загвартай болох гэж хэдэн хуудас цаас эрээчиж байж тvvний дэвтэрт гарынүсгээ зурж өгсөн. Тvvнээс хойш миний гарынүсэг өөрчлөгдөөгvй. Холбооны шоо дөрвөлжин цагаан байшингийнүvднээс шуудангийн машинд суугаад явчихсан тvvнийхээ араас би гунигтай харц чулуудаж хоцров. Сvглэгмаа явсан тэр өдрөөс эхлээд л сумын төв маань айл нь нvvсэн намаржаа шиг элэн хулин болоод явчихав. Нар хvртэл бvvдийж харагдана. Шартсан архичин шиг дотор бөлбийнэ. Тэр бvсгvй миний, манай сумын өнгөтэй өөдтэй болгоныг аваад арилсан мэт гуниг төрнө. Би муу шавар байшингийнхааүvдэнд Сvглэгмаагийн гишгисэн мөрүлдсэн дээ гэж элс ширтэнэ. Намайг дуудуулав. Сумын нам, захиргааны дарга нар ярайтал суужээ. Малын эмч Норов Улаанбаатарын зайгуул хvvхэнтэй хамтарч сумын залуучуудад хөрөнгөтний бvжиг зааж сургасан. Одоо залуучууд хаана л бол хаана яг л таталзуураарүхэж байгаа мал шиг татганах болов. Ялангуяа сургуулийн сурагчдад энэ халдвар тvргэн тархаж байна. Бид хөрөнгөтний үзэл суртлын өчvvхэн элементийг ч таслан зогсоох үvрэгтэй гэж үзээд нөхөр малын эмч Норовыг холын сумын алсын бригадад ард тvмний амьдрал мэдvvлье гэж шилжvvлэхээр аймагтай ярьж тохирсон гэдэг байгаа. Ганц бие хvнд шилжиж суурьших шиг амархан юм байхгvй. Өмбөө цөмбөө юмаа боож баглан аюутуулаад л дэлхий тойроход ч бэлэн болов. Нэг л чухал ажилүлдэв. Мужаан Дарам гуайнд очиж Сvглэгмаагийн хаягийг авах шиг эрхэм юм байсангvй. Би гэж сvv долоосон муужгай шиг гөлөлзсөн амьтан Дарам гуайнд орж учирлав. Тэгтэл Дарам гуайн дуу чангарч "За хvv минь муу дvvд минь битгий гай бол. Улс амьтан ярих нь чамайг чинь улс төрийн алдаа гаргасан хvн гэх юм. Бусдад гай бололгvй мөрөөрөө зайлжүз" гээд хаяг өгөх байтугай эгээтэй л алгадсангvй. Ингээд л Сvглэгмаагийнхаа сууж явсан шуудангийн машинаар арилж одсон. Тэр цагаас хойш би Сvглэгмаагаа хэчнээн жил хайлаа даа. Их, дээд сургууль, техникумд тэрүед Сvглэгмаа хэд байсныг тооцох гэж хөөцөлдсөн. Хөдөөгийн бvрэг даруу малын бага эмч залуу миний бие их хотод төөрvvлээд орхисон гөлөгтэй л адил балчирдсан. Би Сvглэгмаагаа санаж бодоогvй өдөр гэж байгаагvй. Гvн шөнийн нойроо алдаж эрдмийн ажилд чөмгөө дундартал суухдаа ч, цэнхэр огторгуйн чанадад 6000 метрийн өндөрт нисэж явахдаа ч, Ломоносовын их сургуулийн лекцийн танхимд ч, Москвагийн дэлхийд данстай номын санд ч би Сvглэгмаагаа санаж дурсаж явсаан. Сайн явааг миньүзээсэй гэж бахархаж саар явааг миньүзчихвий гэж эмээж 20 өвлийн хуучин оныгүдэж 20 өвлийн шинэ оныг угтсан юм.үнэндээ миний Сvглэгмааг хайсан эрэл мухардлаа. Хэчнээн шөнө яаж уулзах вэ гэж бодол нэрээд юу ч олсонгvй. Гэвч горьдлого тасарсангvй. Хэзээ нэгэн цагт Сvглэгмаатайгаа уулзаж болох ганц найдвар байв. Энэ бол бурханы хишиг байв. Бурхан ямар хишиг хайрласан бэ гэвэл олонд танигдсан эрдэмтэн болж Сvглэгмаадаа мэдэгдэх байв. Тэгээд хэрээс хэтэрсэн тэвчээр гаргаж эрдмийн эрэлд буцалт цуцалтгvй гарсан даа.

Би зөвхөн Сvглэгмаагийнхаа төлөө ажиллаж сурч байв. Нэг л мэдэхэд би эрдэм номын амтанд орж хэзээ ч салж чадахааргvй нөхөрлөсөн байлаа. Эрдэм ном, энхрий Сvглэгмаа хоёр бол намайг өндөрлөг өөд хөтөлсөн хоёр жигvvр байлаа. Энэ мэт дурдатгалын цагаан мананд умбаж суутал гэнэт нэг бодол цахилгаан гvйдэл мэт зурсхийн орж ирэв. Тиймээ. "Тогтсон загвараараа гарынүсгээ зураарай". Энэүгийг Сvглэгмаа л хэлж байсан шvv дээ гэж бодоод мөнөөх лацадсан дугтуйг яаран сандран задлав аа. Гар салгалж зvрх цээжээ задлах мэт балбачна. Дугтуйнаас сурмаг таталган бичгээр бичсэн захидал гарав. .. .Уучлаарай. Та бид хоёр нэг л удаа уулзаж учрах тавилантай байсан юм болов уу. Таныг би санчгаа бууралттал хvлээжүйл тамаа эдэлж байсан тэр өдрvvддээ хайртай. Ямар азаар чамтай учирч ямар хувь зохиолоор чамайг мөрөөдөж явна вэ гэж баярладаг. Хэрвээ би чамтай ерөөсөө учраагvй гэж бодоход нуруу руу хvйтэн жавар сэнгэнэж сэтгэл хагсардаг байлаа. Чамайг би зургаан жилийн өмнө л олж танилаа. Телевизээр харагдсан дvр чинь нvдэнд уягдаж, радиогоор хэлсэнүг чинь сэтгэлд бичигдэж, сонинд өгсөн ярилцлага чинь зvрхэнд шингэжээ. Чамайг минь олон тvмэнүнэнүгтэй, шударгаүйлстэй гэж магтдаг юм. Олныхоо итгэлийг умарталгvй хайрыг нь дааж яваарай. Чи надад хорин жилийн өмнө хоёр юмүлдээж дурсгаснаа санаж байна уу? Тэмдэглэлийн минь дэвтэрт гарынүсгээ, хэвлийд миньүрээүлдээсэн. Тэр жилийн шинэ жилийн баяраас хойш 20 жил ард хоцорчээ. Өнөөдөр чам руу 20 жилийн өмнөх дурсгалын гэрч болгож 19 настай охиноор чинь баярын мэнд хvргvvллээ. Охин чинь харин хорвоод ховор хойт эцэгтэй шvv. Өөрөөрөө овоглодог хоёр хvvхдийнхээ нэгийнх нь хойт эцэг гэдгээ одоо ч мэдэрдэггvй гvндvvгvй тvвшин тэр "тэнэг" хvнтэй дэр нийлvvлээд бөөрөө бvлээцvvлж хэвтэж байхдаа ч би чамайг л бодож байдагсан. Нэгэнт учрахын тавилангvй орчлонд гомдоод ч яахсан билээ. Хvний их эмч Сvглэгмаа гэжээ. Би захидлаа атгаж яг л баримал шиг болчихоод ширээгээ ширтэж суув. Арай зvvдлээгvй байгаа даа гэж бас гараа базажүзэв. Тэгтэл хаалга сэвхийн нарийн бичгийн дарга бvсгvй орж ирэв. Би тvvнээс тvрvvхэн над дээр орж ирсэн охин хаана байна гэж бараг хашгиран асуув. Тэр миний яадгаа алдсан царай зvсийгүзэж хашгирсанд сандран "Явчихсан. Тантай адилхан болохоор нь охиныг чинь гэж бодоод асуулгvй шууд оруулчихсан. Уучлаарай" гэж бутны туулай шиг бэмбэгнэж харагдана. Би "Тэр охин нээрэн надтай адилхан байна уу. Чиүнэн хэлж байна уу гэж ухасхийн босч сайхан мэдээ хvргэсэн нарийн бичгийн даргаа барьж авчүнсэв. Миний ер бишийн байдлыг ажигласан хөөрхий бvсгvй таны бие зvгээрүv гэж нэг их гэм хийчихсэн хvн шиг зогсоно. Цээжнээс нэг том хар чулуу аваад хаясан мэт хөнгөрөөд бvрхэг тэнгэр хvртэл нартай мэт сайхан санагдана.

Жил жилийн шинэ жилийн баяр надад уулзаж учрахын, хvсэж мөрөөдөхийн, хvлээж цөхрөхийн жаргал зовлонг эн тэнцvv амтлуулсан. Сvглэгмаагаа олно доо олно гэж бодоход хvйтэн жавар бvлээн дулаан юм шиг, бvрхэг тэнгэр нартай юм шиг, юм болгон өнгөлөг сайхан, хvн бvхэн өөдрөг сайн санагдана.

Соёлын гавьяат зvтгэлтэн, зохиолч Жа.ПVРЭВ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.