Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жилийн ойн өдөр
Өнөөдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жилийн ойн өдөр тохиож байна.

1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарласан. Улмаар наймдугаар Богдыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам  бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан юм.

Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал мөн. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ.

Социализмын он жилүүдэд энэхүү түүхэн чухал өдрийн үнэ цэнийг ойшоолгүй ирсэн ч УИХ-ын 2007 оны наймдугаар сарын 16-ны хуулиар энэ өдрийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон улмаар 2011 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн хуулиар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуульчилсан юм. Энэ өдөр улс нийтээрээ амардаг билээ.

Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХУУЛЬЧ  2020-12-29 05:09:26
    109 ЖИЛИЙН ТЭРТЭЭХ ТҮҮХ БОЛ ӨНӨӨГИЙН МОНГОЛ УЛСЫН СУУРЬ ТҮҮХ БОЛОХООР БИДНИЙ БАХАРХАЛ ТЭГЭЭД Ч УХААРЧ ЭВЛЭРЧ МОНГОЛ ҮНДЭСТЭН МӨНХ ОРШИХИЙН ҮНДЭС ШҮҮ,,,,
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-12-29 01:56:47
    Одоо энэ манж чин гүрэн улсын суурь үндсэн хүн ам газар нутаг хаана байна аа тэр үед байсан одоо байхгүй байгаа улсын эрхшээлд байсан гэж үзэх үү
    162.158.7.124
    Мэдэгдсэн Хариулах
    • уншигч 2020-12-29 15:09:13
      одоогийн хятад ш дээ. манжийг өөрийг нь хужаа залгисан... Өвөрмонгол, төвөд, шинжаан, зүүн туркестан бүгдийг залгисан. ар Монголоос бусдыг
      172.69.252.137
      Мэдэгдсэн Хариулах
    •  2020-12-29 13:22:17
      Түүхээ унш. Ши Жэ Ин гуай
      172.69.252.135
      Мэдэгдсэн Хариулах