Хар тамхины хэрэглээ хүрээгээ тэлсээр байна
Дэлхий нийтээрээ “Цагаан тахал” гэж нэр­лэдэг хар тамхи, мансуу­руулах бодистой холбоотой хэрэг өдрөөс өдөрт газар авч байна. Манай улсын хэмжээнд сүүлийн таван жилийн байдлаар буюу 2007-2011 онд хар тамхи, мансууруулах бодистой хол­боотой гэмт хэрэгт хол­богдож олон хүн ял шийт­гүүлсэн.

Өөрөөр хэлбэл энэ төр­лийн гэмт хэрэг манай улсад аль хэдийнэ орж ирээд биднийг айдас түгшүүрт автуулаад байна. Үүний нэг нотолгоо нь уржигдар ЦЕГ-ын Зохион байгуулалттай тэмцэх тасгийнхан мансуу­руулах, сэтгэцэд нө­лөөлөх үйлчилгээтэй кан­на­бис гэх ургамлыг түүж, худалдаалдаг бүлэг этгээ­дүүдийг саатуулжээ.

Тод­руулбал, Б, Ц, Т гэх гурван сэжигтэн Төв аймгийн нутагт 10 орчим килограмм хар тамхины ургамал түүж байгаад үйл­дэл дээрээ баригдсан аж.

Түүнчлэн /өчигдөр/ ур­жигдар Чингэл­тэй дүүрэгт 30 настай сэжигтэн Б гэгч залуу 2.5 килограмм орчим каннабис мансууруулах ур­гамлыг тээвэрлэж яваад баривчлагдсан байна.

Юутай ч энэ төрлийн гэмт хэрэг сардаа нэг удаа биш бүр долоо хоногт хоёр удаа гарч байгаа нь сэтгэл сэрдхийлгэж байна.Энэ ургамал ургадаг газ­руудад цагдаа­гийн бай­гуул­лага хэрхэн хя­налт тавьж ажил­ладаг та­лаар ЦЕГ-ын хэвлэл мэ­дээл­лийн төвийн ажилтан, Цагдаагийн ахмад Ё.Лхагва­сүрэн­гээс тод­­­руу­лахад “Энэ сарын 6-ны өдөр 20:30 цагийн үед Зохион бай­гуулалттай тэм­цэх IV хэлт­сийн алба хаагчид хар тамхины ур­гамал түүж бай­сан гурван эт­гээдийг үйлдэл дээр нь баривчилсан.

Тий­мээс цаг­даагийн бай­­гуул­лага хар тамхи­ны төр­лийн бодисыг шинж­лүү­лэхээр Шүүхийн шинжил­гээний үндэс­ний хү­рээлэнд хүлээлгэн өгсөн.

Сэжигт­нүүдэд Эрүү­гийн хуулийн 192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан.
Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг мансуу­руулах төрлийн энэ ургам­лын тархац болон судал­гааг цагдаагийн бай­гуул­лага төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хийсэн. Үүний хүрээнд тухайн газ­руудад байнга хяналт тавьж ажилладаг. Энэ хяналтын хүрээнд эдгээр хууль зөрчигчдийг илрүүлэн шалгаж байна. Өнгөрсөн жил энэхүү хар тамхины ургамлыг устгах ажил нэлээд хийгдсэн.

Хамгийн гол нь гурван жил дарааллан устгаж байж бүрэн устдаг болохоор цагдаагийн бай­гууллагаас Засгийн газар болон Хууль­зүйн яаманд санал хүр­гүүлсэн. Удахгүй хар тамхи­ны ургамлуудыг уст­галд оруулж цэгцэлнэ” гэв.

Юутай ч дээрх гурван этгээдийг цагдан хорьж Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тус­гай ангийн 192.2-оор эрүүгийн хэрэг үүсгэн шалгалж эхэлжээ. Энэхүү зүйлд “Мансуу­руу­лах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг бор­луулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, ил­гээсэн, борлуулсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заа­сан байдаг байна. Хүн төрөлхтнийг сая саяар нь залгиж буй цагаан тахлын салхинд монголчууд аль эрт нэрвэгдэж өдгөө хууль бус наймааны золиос болж, олон арван хүн өргөст торны цаана сууж байгаа гашуун дүр зураг монголчуудын хувьд маш том эмгэнэл болчихоод байна.

Өмнөх жилүүдэд зөвхөн хамтлаг дуу­чид, баян айлын хүүхдүүд хэрэглэдэг гэсэн ойлголт нийгэмд байсан. Тэгвэл одоо мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой хэргийн тоо ч өдөр болгон цагдаагийн байгууллагад бүрт­гэгдэж байгаа нь манай улсын хууль хэр зэрэг байгааг харуулж буй хэрэг юм.

Нөгөөтөйгүүр хууль сул байгаатай хол­богдуулан энэ төрлийн гэмт хэрэг цар хүрээгээ улам тэлж байна гэсэн үг.
Юутай ч Монголд мансуу­­руулах бодис хэрэг­лэгчдийн нас залуу­жих хандлагатай бай­гааг дээрх хэргүүд ха­руулж байна.
Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.