Хотын дарга аа, таны багийнхан QR код олгох УОК-ын шийдвэрийг зөрчиж, жолооч нарт хүндрэл учруулж байна

“Хөдөөнөөс ирсэн ачаа тээврийн компанийн хот руу, Нарантуул зах руу оруулахгүй байна”, “хүнс тээврийн QR код авч чадахгүй байна”, “QR кодыг дамлаж байна”, “нэг машины  QR кодыг 100 мянган төгрөгөөр авлаа” гэх иргэдийн гомдол Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоонд тасралтгүй ирэх болжээ. Тэгвэл чухам ямар учраас дээрх гомдлууд гарах болов, асуудал юунаас эхлэлтэй вэ? 

УОК-ын дарга, Шадар сайдын 142-р тушаалаар “Улс орон даяар нэн шаардлагатай барааг тээвэрзууч.мн-ээр дамжуулан, QR код ашиглан гүйцэтгэнэ” гэж заасан түр журмыг гаргажээ. Уг журмы дагуу НОК-оос смарткар.мн-ээр дамжуулан 13 чиг үүргийн байгууллагын зорчих тээврийн хэрэгсэлд QR код олгож, Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооноос ачаа тээвэрт  QR код олгож эхэлсэн байна. Энэ дагуу Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооноос 5000 гаруй тээврийн хэрэгсэлд QR код олгосон байна. 

Гэвч энэ удаагийн хөл хорионы дэглэмтэй зэрэгцэн, Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооноос ачаа тээвэрт  QR кодыг албан бусаар хүчингүй болгох шийдвэр хэрэгжиж эхэлжээ. 

Бүр тодруулбал, НОК-с зөвхөн өөрийн смарткар.мн-ээр олгосон тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулна гэж тээврийн цагдаагийн албанд үүрэгдсэн учраас тээвэрзууч.мн-с QR код авсан тээвэрлэгч нар хөдөлгөөнд оролцож чадахгүй зогсонг  байдалд оржээ. 

Зам,тээврийн хөгжлийн сайд болон ХХААХҮ-н сайдын хамтарсан тушаалаар Мал, мах, хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, өвс тэжээлийг тээвэрзууч.мн-г ашиглан халдвар хамгааллын дэглэмд нийцүүлэн хот хооронд тээвэрлэх, түгээхэд баримтлах түр журамыг баталсан. Энэ дагуу өдөрт дунджаар 200 гаруй тээвэрлэлтийг тээвэрзууч.мн-ийн системээр гүйцэтгэгдэж байсан аж. Гэвч өнгөрсөн долоо хоногийн сүүлээс эхлэн хот хооронд тээвэрлэлт гүйцэтгэж буй тээврийн хэрэгслүүд УБ хотруу нэвтэрч чадахгүй нөхцөл байдал үүсчээ. Учир нь зөвхөн смарткар.мн-ээс QR код авах шаардлага тавьсан байх.  Нэг үгээр НОК УОК-н шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаагаас үүдэн иргэд тээвэрчид, цагдаа нарын дунд ил ойлголцол төөрөгдөл үүсч эхэлсэн байгаа юм. 

Төөрөгдөл үүсэх гол шалтгаан бол Я.Содбаатар сайдын гаргасан шийдвэрийг, Д.Сумъяабазар даргын багийнхан үл тоосноос үүдэлтэй. Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн УОК олон шийдвэр тогтоолууд гарч буй. Гэвч энэ шийдвэрүүд хэрэгжих явцад ашиг хонжоо олох хэрэгсэл болон хувирч, нийгэмд бухимдал үүсгэж байгаагийн тод жишээ бол дээрх үйл явц юм. Иймээс УОК-оос гаргасан журмыг үл тоож байгаа асуудалд холбогдох албаныхан анхаарал хандуулахад шаардлагатай байгааг сануулан хэлэх нь илүүц биз. 

 

О.ОНОН
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2020-12-30 04:51:22
    QR r дарамталж болохгүй шүү! Олгох хэрэгтэй!
    172.69.45.145
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-12-29 03:44:33
    Автобусаар явах улам их эрсдэлтэй байхад бусаар яв гэж шахахаа зогсоо.
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-12-28 18:12:53
    Tugjrelee diilehgui bolhoor dalimduulj bizness hiideg boljdee iim teneg hotoon dargiig yanaa ene hunees hezee salj amrah yum boloo
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-12-28 14:36:37
    Олгох естой байгууллагуудад ньQR олдохгүйгээс ажилчид нь автобусаар л явж байна даа Хаана байна дүрэм журам нь
    162.158.7.174
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-12-28 14:15:42
    ajildaa irj ochij baigaa gantsaaraa mashintaigaa yavj baigaa xunees QR kod nexeed baina avtobusand suuj virus av gej baigaa yum baix daa QR-ni zugeer uguu ch
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-12-28 13:31:30
    НОК гэж байхгүй бол илүү амар байх сан
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-12-28 12:59:38
    Эмнэлгийн байгууллагын ажилтан албан хаагчдын машинд яаралтай QR кодоо өгмөөр байна.Хүний алтан амийг аврахаар явж байгаа тэд цагдаад байцаагдсаар цаг алдаж бна...
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2020-12-28 14:17:18
      bas avliga avch l QR KODII NI UGCH Baigaa biz
      172.69.252.133
      Мэдэгдсэн Хариулах
  • xc 2020-12-28 10:56:02
    hurelsuhee ene ajil hiij udirdaj zohion baiguulj chaddaggui sumyabazar sodbaatar 2oo jooj zailuulaach ee. uneheer tuildajguitslee.
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-12-28 04:00:29
    Энэ эргүү хөлдүү хотын дарганцараас их юм болох юм даа
    172.69.45.133
    Мэдэгдсэн Хариулах
  • qr codoo bolitsgoo 2020-12-28 03:46:13
    qr gedegee odoo bolij uz uvchinuur biznes hiigeed buh mashinaa Zogsoo
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-12-28 03:44:42
    Hotiin dargiigaa hen be? gedgiig medseer baij dooduul ni huuli, jurmaa bariad ajillaval uyniih ni zurchilduun garah be dee!
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Заргач 2020-12-28 03:36:06
    УОК болон НОК 2- ажлын уяалдаа холбоо гэж юу ч алга.
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-12-28 03:19:26
    Өвчин хүртэл монголд бизнэс болох юм аа машинаа дугаараар нь хязгаарлаад л явуулаач юун код
    162.158.7.146
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-12-28 03:03:10
    Шавар бөхийн баг өөртэй нь адилхан ухаантай зайлвал таарна.
    172.69.252.151
    Мэдэгдсэн Хариулах