ЭМЯ: Улаанбаатарт 7 тохиолдол нэмж бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, автолабораториуд, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораториудад  нийт 14227 хүнд хийгдсэн шинжилгээнээс 7 тохиолдол нэмж бүртгэгдлээ. 

Илэрсэн 7 тохиолдлын 4 нь Баянзүрх дүүргийн голомтоос нэмэгдэж илэрсэн 2 өвчтөн, нэг сахиур, гэр бүлийн хүн нэг байна. Баянзүрх дүүргийн голомтын халдвар 146 хүн боллоо. Нийт 1444 тохиолдол илрүүлэн тандалт судалгаа хийгээд 2 дахь давтан шинжилгээнд хамруулах ажил явагдж байна.  Хоёр тохиолдол нь  ХСҮТ-өөс илэрсэн бөгөөд эмнэлгийн ажилчид байсан. Нэг нь энэ хоёр хүний ойрын хавьтлын  хүнээс илэрсэн байна.  ХСҮТ-ийн ойрын хавьтлын 400 гаруй хүмүүст шинжилгээ хийхэд сөрөг гарсан байна. Ингээд Улаанбаатар хотод нийт 292, Сэлэнгэд 217, Орхонд 25, Дархан-Уулд 45, Архангайд 3, Дорноговьд 32, Говьсүмбэрт  4 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.  Дотоодын нийт тохиолдол 618 боллоо. 

Өнөөдөр 127 хүн эдгэрч Яармагийн эмнэлэг рүү шилжүүлээд байна.  Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 1082, эдгэрсэн 711 хүн байна. ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэгт нийт  362  хүн эмчилгээнд байна" гэв.

С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus