ЭМЯ: Зургаан хүнд коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, автолабораториуд, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораториудад  нийт 8863 хүнд хийгдсэн шинжилгээнээс 6 тохиолдол нэмж бүртгэгдлээ. 

Илэрсэн 6 тохиолдол нь  Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Баянзүрх дүүргийн голомттой холбоотой гарсан байна. Өвчтөн 2, сахиур 1, гэр бүлийн 3 хүн өвчилсөн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 45 хүнийг нэмж илрүүлээд тандалт судалгаа хийж байна. Халдварын ойрын хавьтлын 1428 иргэнийг шинжилгээнд хамруулаад байна. Ингээд Улаанбаатар хотод нийт 285, Сэлэнгэд 217, Орхонд 25, Дархан-Уулд 45, Архангайд 3, Дорноговьд 32, Говьсүмбэрт  4 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.  Дотоодын нийт тохиолдол 611 боллоо. 

Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 1075, эдгэрсэн 584 хүн байна. ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэгт нийт  482 хүн эмчилгээнд байна. Хөнгөн 416 хүн, хүндэвтэр 57 хүн, хүнд 6 хүн, маш хүнд 3 хүн байна" гэв.

С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus