Нарийн ногоо хилээр орж ирсэн ч үнэ нь хоёр дахин өссөн байна

Хүнсний хэрэглээгээ дотоодоос хангах  нь үе, үеийн Засгийн газрын нэг бодлого байсан. Тиймээс хүнсий ногоо тарьдаг хүмүүсийг төсвийн сангаас дэмжиж, санхүүжүүлсээр ирсэн. Хүнсний ногооныхоо 60-70 хувийг дотоодоосоо хангадаг гэж салбарын яамны статистик судалгаа байдаг ч хөл хорьж, хил хаангуут нарийн ногоо тасарсан гэх шүүмжлэл  гарсан.   Хөл хорионы үед хүнсний нарийн ногоо, жимсний нийлүүлэлт тасарч, үнэ нь нэмэгдээд буй. Нарийн ногоо, жимс жимсгэнэ импортлогчдоос тээврийн хэрэгслийн квот тогтоож буй үйл ажиллагаа ил тод, нээлттэй биш, өдөрт 2-3, зарим өдөр нэг ч тээврийн хэрэгсэл Хятадаас хүнсний ногоо тээвэрлэж чадахгүй байна гэх гомдол санал хөврөх болжээ. 

Худалдаачид: Нарийн ногооны үнэ өссөн нь урдаас орж ирсэн машин цөөрсөнөөс хамааралтай

Нарийн ногооны үнэ эрс өссөн талаар “Шинэ сансар” захын нарийн ногооны худалдагч Д “Олдоц бага байна. Урдаас орж ирж байгаа машин нь цөөрсөн гэсэн. Өмнө нь өдөрт 20, 30 машин орж ирдэг байсан нь гурав болсон. Үүрийн дөрөв, таван цагийн үед “Барс” зах дээр очоод алаан болоод дуусаж байна. Тэр гурван машин нь 100 гаруй тонн нарийн ногоо буулгана. Түүнээс ихэнхийг нь сүлжээ дэлгүүрүүд аваад явна. Лангуу ажиллуулдаг бидний хувьд нэг, нэг хайрцаг л оногдоно. Ачааны хөлс нь нэмэгдсэн гэсэн. Цаанаас ирж байгаа нэг хайрцаг ногооны үнэ ачааны хөлсөө шингээж зарж байна. 5000 юаниар ачдаг байсан бол одоо 15000 юаниар ачдаг болсон байна. Бид нар ногоогоо авахдаа хайрцаг хайрцгаар нь бодож авдаг. Бид 500-1000 төгрөг л нэмж зардаг шүү дээ. Жишээ нь, нэг хайрцаг өргөст хэмхийг 60000-65000 төгрөгөөр авдаг байсан бол өнөөдөр 130000 төгрөгөөр авч байна. Чинжүүг 40000 төгрөгөөр авдаг байсан бол одоо 65000 төгрөг гэж байна” гэдгийг хэллээ. Тэгвэл “Барс” худалдааны төв дээрх “Хүнс импортлогчдын холбоо”-оос дараах мэдээллийг өглөө.

“Бидний үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл хэвийн явагдаж байсан. Өнөөдрийн байдлаар тээврийн үйл ажиллагаа саатсанаас болж хил рүү өдөрт дөрвөн машины кувот авч ажиллаж байна. Жирийн үед өдөрт 10-15 машин явж импортын хүнснийхээ үнийн өсөлтийг барьдаг байсан. Барсын холбооноос үнэ өсгөсөн зүйл байхгүй. Цаашдаа жижиглэнгийн худалдаан дээр гар дамжин зарагддаг учир үнэ өсөхөөс өөр аргагүй байна. Тээврийн хөлс нь маш өндөр болсон. Урьд нь 2.2 сая төгрөгөөр явдаг байсан бол одоо 8-10 сая төгрөгөөр явж байна. Бид нэг хайрцаг нарийн ногоон дээр 3000-5000 төгрөг нэмсэн. Цаанаас ирж байгаа олдоц бага байна. Мөн орж ирж байгаа тээврийн хэрэгсэл хүрэлцээ муутай байна” гэлээ.

Гааль: Импортын хүнсний бүтээгдэхүүн тасалдсан зүйлгүй, орж ирсээр байгаа

Гаалийн ерөнхий газрын Статистикийн хэлтсийн дарга Э.Лхагвасүрэнээс импортын нарийн ногооны талаар “Цар тахлын улмаас хилээ хаасантай холбоотойгоор импортын бараа бүтээгдэхүүнд тодорхой хэмжээний хязгаарлалт хийгдэж, нэвтрүүлэх хэмжээ багассан байгаа. Гэхдээ импортын хүнсний бүтээгдэхүүн тасалдсан зүйлгүй, орж ирсээр байгаа. Тухайлбал иргэдийн дунд яригдаад байгаа хомстсон гэх өргөн хэрэглээний нарийн ногооны импортыг явч үзье.  Арванхоёрдугаар сарын 1-нээс өнөөдрийн хүртэлх хугацаанд 7.3 тонн брокли, 10.2 тонн ѳргѳст хэмх, 7.1 тонн улаан лооль, 215.7 тонн навчит байцаа, 378.2 тонн юуцай импортлогдсон. Арванхоёрдугаар сарын эхний 20 хоногийн байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад биет хэмжээгээр зарим нарийн ногоо, тухайлбал брокли 3.5 тонн буюу 91.5 хувиар, навчит байцаа 55.9 тонн буюу 35 хувиар өссөн байна. Харин ѳргѳст хэмх 17.7 тонн буюу 63.4 хувиар, улаан лооль 19.6 тонн буюу 73.3 хувиар, юуцай 340.8 тонн буюу 47.4 хувиар буурсан  үзүүлэлттэй байна. 2019 онд өдөрт 107.8 тонн импортлогддог байсан бол энэ онд ажлын өдөрт 44.2 тонн нарийн ногоо импортлогдож байна” гэлээ.

Долоо хоногт нэвтэрч буй 60 автомашины 10 нь хүнсний нарийн ногоо байхаар зохицуулна”

Тэгвэл тээвэрлэлтийн асуудлаар салбарын яам болон зарим бизнес эрхлэгчдийн төлөөлөл, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Хүнс импортлогчдын холбоо, ШӨХТГ зэрэг газраас өчигдөр цахим хурал зохион байгуулсан байна.

Холбогдох албаны хүмүүсийн төлөөлөл оролцсон  хуралд Замын-Үүдийн Онцгой байдлын шуурхай штаб болон Замын-Үүд сумын Засаг дарга оролцсон байна. Хурлаар Эрээн хотоос Замын-Үүд рүү долоо хоногт нэвтэрч буй 60 автомашины 10 нь хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнэ тээвэрлэсэн машин байхаар зохицуулах санал гаргахаар болжээ. Энэхүү саналаа Шадар сайд, Улсын Онцгой комисст албан бичгээр хүргүүлсэн байна.


 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Намуунтамир

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2020-12-28 10:14:53
    Тэвчих юмаа тэвчих л хэрэгтэй дээ.Нарийн ногоогүй тэсэх байхоо.
    172.69.252.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Ккк 2020-12-28 00:36:46
    Миний монголчууд аа нарийн ногоо цаашаа Бүдүүн ногоо наашаа Бид нарийн ногоо идэхгүй бүдүүн ногоо идээд чаднаааааааааа чадна
    162.158.118.201
    Мэдэгдсэн Хариулах
  • Songogch 2020-12-27 03:21:21
    Ha ha ha nuguu china.d durgui humuus nogoo idehgui bhad.l hangamj ok bolno shuu de. Nuguu china nogoo idehgui ged baidag humuus yu bolson bee!
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-12-27 00:44:20
    MAH хүчээ нэгтгээд үнэ бууруулнаа үхэрнүүдээ тайван байцгаа.
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • erka 2020-12-26 05:55:39
    ene darga nar uneheer ajilaa medehgui bnaa hytad hilee haahad ene uls budaa bolj bna eh orondoo umaa hiigeechee hiih iregdee sain demjeechee yaj hulgai hiih be ...
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-12-25 16:09:22
    hyatadiin hulemj bariulahgui dotooddoo hangalttai hulemj bga uursduu dotoodoo hangana geed bsan hudlaa urdaas oruulj ireed undesnii uildveriih gej zardag bsan n...
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • ХУУЛЬЧ  2020-12-25 06:16:09
    ИНГЭЭД Л МОНГОЛ ЯЛААД БАЙГАА Ч ЮМ ШИГ ,,,,,БАС МОНГОЛ ЯЛАГДААД БАЙГАА ЮМ ШИГ БОЛЖ БАЙГАА НЬ ТЭР ДЭЭ,,,,,
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-12-25 05:17:40
    Үнэхээр дотооддоо тарьж хангадаг байсан бол ингэмээргүй юм. Тэгэхээр урдаас л оруулж ирдэг байж
    172.69.45.145
    Мэдэгдсэн Хариулах
  • g 2020-12-25 05:13:00
    oor torliin hunseer orluulchaach 1 jil teschihed yadiin
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-12-25 03:40:57
    30 жилийн өмнө хүнсний ногоогоо хангаж болдог байсан. Хятадын эрлийзүүд эрх авсанаар бүх зүйл хужаагаас хамахралтай болов. Босож зөв голдиролд оруулая
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
    • Чулуун 2020-12-28 11:47:37
      Хужаа нарийн ногоогүй бол үхчих гээд, босьё энэ тэр ч гэх шиг
      172.69.34.5
      Мэдэгдсэн Хариулах
    • Hariu 2020-12-27 03:29:32
      Hooy chi uuru irliz hurliz.n yum bish uu? Mongol ,China hunsni nogoogoch yalgahgui gudraj baij .
      172.69.252.141
      Мэдэгдсэн Хариулах
  • Kk 2020-12-25 02:46:09
    Ёстой үхэрнүүд. Хужаа нарийн ногоогүй бол үхчих гээд байх шиг. Өөрсдөө тарихаас залхуурна, бүгд дарга захирал болохын дон шүглэсэн
    162.158.7.154
    Мэдэгдсэн Хариулах
    • Mongol yaland!!! 2020-12-27 03:27:43
      Chamshig garuud idehgui bhad bolno do. Teguul ingej tasrahgui shuu de.
      172.69.252.141
      Мэдэгдсэн Хариулах
  • Зззз 2020-12-25 02:33:33
    Ийм арчаагүй улс орон манайх 3 сая хүнд тааруулаад монголдоо төрөл бүрийн хүлэмж байхад болмоор юмаа Заавал хужаагаас хортой үнтэй ногоо авч санаа амардаг малн...
    162.158.7.114
    Мэдэгдсэн Хариулах