С.Гэрэлмаа: Хүүхдийн ахуйн хүрээний осол гэмтэл болон хүчирхийлэлд өртөх тохиолдол нэмэгдсэн үзүүлэлттэй байна
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С. Гэрэлмаатай хөл хорионы үед хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар ярилцлаа.
 
-НЭМҮТ-ээс хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд ямар ажлууд хийж байна вэ?

 
-Хүүхдийн амьдрах орчныг аюулгүй байлгах, эцэг эх асран хамгаалагчийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийг бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг тогтмол эрүүл мэндийн үзүүлэлтээс хамааран яг аль осол, гэмтлийн тохиолдлын тоо ихэсч байгаагаар зохион байгуулдаг. Тухайлбал, уналт, бэртэл их байвал тодорхой уриаг дэвшүүлэн иргэд, олон нийтийн анхаарлыг хандуулахад чиглэн ажилладаг гэсэн үг. 2020 оны 11 дүгээр сард өндрөөс унах, явганаас унах тохиолдлын тоо нэмэгдсэн тоон мэдээ Өнгөрсөн сарын 16 байдлаар   2100 гаруй хүүхд эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Иймээс "Хором бүрээ анхааръя” гэсэн уриатайгаар иргэдэд зөвлөмж, мэдээлэл, сэрэмжлүүлгийг хүргэн ажиллаж байна. Галын аюулгүй байдлыг хангах тал дээр эцэг, эхчүүд, асран хамгаалагч нарт мөн түлэгдлээс хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөгөөг хүргэн ажиллаж байна.                 
 
-Хүүхдийг эрхийн зөрчих зөрчил 50 хувиар нэмэгдсэн талаар хууль хяналтынхан мэдээлж байна. Үүнд НЭМҮТ-өөс ямар анхаарал хандуулан ажиллаж байна вэ?
 
-Ковид-19 халдвар, цар тахлын үед НЭМҮТ-өөс орон нутгийн Эрүүл мэндийн газар, Боловсрол соёл урлагийн газар болон Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш нарт 14 хуудас бүхий зөвлөмжийг албан тоотын хамт хүргүүлж, чиглэл өгч ажиллаж байна.
 
-Хүүхдийн аюулгүй байдлын хангахад эцэг эх, асран хамгаалагч нь голлох үүрэгтэй.  Ямар тохиолдолд тэднийг үүргээ гүйцэтгэж байна гэж үзэх вэ?
 
-Монгол улсын гэр бүлийн тухай хуулийн 4.5.Хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний эрх, ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ. Хэмээн заасан байдаг. Хүүхэд эрүүл, аюулгүй амьдрахад эцэг эх, асран хамгаалагчын үүрэг хариуцлагатай байдал хамгийн чухал юм.
 
-Карентины үеэр хүүхдийн аюулгүй байдлыг зөрчихтэй холбоотой шинээр ямар асуудлууд үүсэж байна вэ? тухайн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
 
-Хөл хорионы дэглэм эхлэх үетэй холбогдуулан хүүхдийн аюулгүй байдлыг бүрдүүлэх чиглэлээр зөвлөмж мэдээллийг тогтмол олон нийтэд хүргэж байна. Хөл хорионы үед бага насны хүүхдүүд гэртээ байгаатай холбогдуулан хүүхдийн ахуйн хүрээний осол гэмтэл болон хүчирхийлэлд өртөх тохиолдол нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Бид бүхэн мэдээллийн бүхий л сувгаар иргэд, эцэг эх, асран хамгаалагч, багш, хүүхдүүдтэй ажилладаг байгууллагуудад зөвлөгөө мэдээлэл, урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байна.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ хуулийн  7.1.20. заасны дагуу 7.1.20. гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хохирогчид үзүүлэх үйлчилгээ, түр хамгаалах байранд шаардлагатай хөрөнгө оруулалт болон 24 цагаар ажиллуулах утасны санхүүжилтийг шийдвэрлэх; буюу гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хүүхдийн тусламжын утсанд мэдээллэх, түр хамгаалах байранд байлгах, хүүхдэд шаардлагатай сэтгэл зүйн зөвлөлгөө, зөвлөмж, хүүхдийн эрхийн зөрчлийн талаар мэдээллийн дагуу нийгмийн халамжийн үйлчилгээ үйлчилгээ үзүүлэх, холбон зуучлах, хүүхдийн амь нас, эрүүл мэндэд онц ноцтой тохиолдолд яаралтай тусламжийн үйлчилгээг хүргэдэг.
            
-Аав ээж нь халдвар авсан тохиолдолд хүүхдүүдийг тусгаарлах ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ?
 
-Халдвар авсан аав эсвэл ээж эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн тохиолдолд үлдсэн гэр бүлийн гишүүдтэй үлдэж шинжилгээнд хамрагдана. Эцэг эх аль аль нь халдвар авсан тохиолдолд хүүхдүүд цуг тусгаарлагдана. 2020 оны 4 сард батлагдсан Монгол улсын “КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ” хуулийн  5.1.1.хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, эмнэлгийн үйлчилгээ тэгш, хүртээмжтэй байх; 5.1.2.шуурхай, ил тод, хариуцлагатай байх; 5.1.4.нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бусад хуульд зааснаас өөр журам тогтоох, хүний зарим эрх, эрх чөлөөг хязгаарлах; 5.1.5.ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх;5.1.6.байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах, харилцан мэдээлэл солилцох, иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэгийг авах.зарчимтай гэж тусгасан. Тийм болохоор хэн нэгэн халдварт өвчнөөр өвдөж болно, харин түүнийг ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн зарчим олон улсад мөрдөгдөж байгаа. Бид хүнтэй биш вирусын халдвартай тэмцэж байгаа учраас иргэд бид эвтэй, эрүүл ахуйн дүрмээ баримтлаж Ковид-19 халдвар, цар тахлыг даван туулна. Энэ хүнд хэцүү үед аль болох сөрөг мэдээллээс татгалзаж, хөл хорионы үеийг өөрийгөө хөгжүүлэх, мэргэжлийн байгууллагаас гаргасан мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлгийг мөрдөхийг ард иргэддээ зөвлөж байна. Эрүүл Монгол хүний төлөө –Хамтдаа даван туулна.
 

О.ОНОН
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-12-26 10:25:52
    эцсийн дүндээ ядууралын гол золиос нь хүүхэд.
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-12-25 03:34:19
    Тоолж мэдээлэхээс өөр ажил хийдэггүй шүү дээ. 76-гын хангамжийг бүрэн хасах ёстой
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-12-25 01:13:15
    Нэг их эрх ярисан тушаалтнууд чухамдаа монголд худлаа ярихаас өөр ямар эрх байна хүн амын 70% ядуу тэтгэврийн ахмадууд 300000 төгрөгний татгэвэртэй
    162.158.7.146
    Мэдэгдсэн Хариулах