Путин, Медведев хоёр насан туршдаа халдашгүй эрхтэй боллоо

ОХУ-ын хуучин ерөнхийлөгчид болон түүний гэр бүлийн гишүүд насан туршдаа халдашгүй байх эрхтэй хуулийн төсөлд Ерөнхийлөгч Владимир Путин мягмар гаригт гарын үсэг зурсан. ОХУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бүх хүн халдашгүй дархан эрхтэй байх тухай хуулийн төслийг өнгөрсөн  арваннэгдүгээр сард Төрийн Дум дэмжсэн билээ. Хуулийн дагуу ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн албан тушаалд томилогдохоосоо өмнө гэмт хэрэг үйлдсэн бол  эрүүгийн хариуцлага тооцох, саатуулах, баривчлах, цагдан хорих боломжгүй болсон юм.

Харин эх орноосоо урвасан эсвэл хүнд гэмт хэрэг үйлдсэн  гэсэн хоёр тохиолдолд халдашгүй байх эрх үйлчлэхгүй. Энэ жилийн эхээр бүх нийтийн асуулгаар үндсэн хуулиндаа оруулсан нэмэлт өөрчлөлтийн нэг болох шинэ хууль ерөнхийлөгч Владимир Путин, экс ерөнхийлөгч Дмитрий Медведев нарт үйлчилнэ.  Учир нь энэ хууль хуучин ЗХУ-ын Ерөнхийлөгч нарт хамаарахгүй. Мөн тус улсын ерөнхийлөгч нар бүрэн эрхийнхээ хугацаа дууссаны дараа автоматаар парламентын дээд танхим буюу Холбооны зөвлөлийн гишүүн болж, насан туршдаа энэ албыг хашихаар заажээ.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Должинжав
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Лорд  2020-12-27 01:54:44
    Хогийн пиздакууд өөрсдийгөө л хамгаалж байна даа
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • хаха 2020-12-26 23:15:25
    Ийм үйлдэл үзэгдэл нь тухайн орны мөхөлийг зөгнөж байгаа юм
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-12-26 01:49:42
    Замаа цэвэрлэж бна даа. Их л Но-той бна даа
    172.68.238.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-12-25 12:31:24
    Ооооолллллл
    172.69.45.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-12-25 11:54:30
    Daranguilagch
    162.158.62.32
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-12-25 11:07:59
    Ирэх 6 жилд Монголд бас ийм хууль батлагдах байх даа
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Ард 2020-12-25 06:39:23
    Монголд хэрэгтэй хууль байна даа. Төсөл боловсруулах юмсан.
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Баяраа 2020-12-25 04:56:48
    Манай Женко бас ийм хууль яаралтай санаачлах хэрэгтэй юм байна даа. Тэгэхгүй бол буугаа л бол төмөр замын хэрэг нь хүлээж байгаа.
    162.158.7.180
    Мэдэгдсэн Хариулах
  • Болд 2020-12-25 04:38:38
    Одоо манай 2 дууриана даа яана аа.
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • ха ха 2020-12-25 04:27:47
    хуучнаар бол хаан юм бна л даа :)
    162.158.7.106
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-12-25 04:14:51
    Arisaa sain hamgaalj baih shiv, ih idej uuj dee
    172.69.252.141
    Мэдэгдсэн Хариулах
  • ХУУЛЬЧ  2020-12-25 03:24:11
    УЛС ТӨРИЙН ШИЙДЭЛ ГАРГАСНЫ ТӨЛӨӨ ХАЛДАШГҮЙ БАЙХ Л ДАА ,,ХАРИН ЭРҮҮГИЙН ШИНЖТЭЙ ХЭРЭГ ЭНД ХАМААРАХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ ,,,,ТЭГЭЭД МОНГОЛ БИШ БОЛОХООР ЮУ ХЭЛХЭВ ,,,,,...
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • ! 2020-12-25 01:29:56
    Путин ч удахгүй болсон бололтой?!!
    172.69.252.151
    Мэдэгдсэн Хариулах