Ц.Туваан: Хүнсний хангамжийн хямрал эхэлж байна
УИХ-ын чуулганы хуралдаанаар  Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 
 
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан “Хүнсний хангамжын хямрал эхэлж байна. Хуульд үүнийг яаж тусгасан. Цас их орж өвөлжилт хүндрэх нь тодорхой боллоо. Гэтэл хивэгний үнэ 28 мянга болсон. Үнийн зохицуулалтыг хуульд заавал тусгах хэрэгтэй. Гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлсөн хуулиуд хэзээ хэрэгжих вэ” гэсэн асуултад Шадар сайд Я.Содбаатар “Хүнсний нөөц хангалттай байгаа. Хариуцлагатай үед хариуцлагатай үг хэлэх хэрэгтэй. Өндөг, нарийн ногооны хүндрэл үүссэн. Нийт өндөгний 50 хувийг ОХУ-аас оруулж ирдэг. Нарийн ногооны хангамжийг бид анхаарч байна. Өндөгний нөөцийг одоо 7 хоногоор татсан” гэсэн мэдээллийг өглөө.

Мөн 3800 тонн өнжмөл өвс, 1800 тонн тэжээлийг өвөлжилт хүндэрч буй аймгуудад үнэгүй өгөхөөр  ажиллаж байгаа бөгөөд Дэлхийн банкны 5 сая ам.долларын санхүүжилтээр тэжээлийн дэмжлэг болгон өвөлжилт хүндэрсэн 75 суманд олгоно гэсэн хариултыг өглөө. 
 
О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-12-25 14:58:40
    Энэ хүн буруу ярьж байна даа. Хүнсээр дутагдсан юмгүй байна.
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Хуц 2020-12-24 12:39:43
    Чи цаашаа.
    162.158.92.63
    Мэдэгдсэн Хариулах
  • Асууя 2020-12-24 11:33:48
    Өндөг тансаг хэрэглээ байсныг борчуудынх болгосон МАН-д хариуцлага тооцох уу? АН-ынхан минь дээ
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-12-24 09:19:03
    нарийн ногоотой ,ногоогүй монгол хүн өлсөхгүй ээ,хятад ногоог хэрэглэхээ больсон шүү дээ
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-12-24 09:00:35
    “Хүнсний нөөц хангалттай байгаа. Хариуцлагатай үед хариуцлагатай үг хэлэх хэрэгтэй" яааг үнэн иргэд энэ талаар юу ч яриагүй байхад их мэдэмхийрэх муухай
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-12-24 08:54:24
    Туваан минь нэг л их өөчилсөн хүн чиний яриад байгаа тэр өндгийг хүн амын 70% эзэлдэг ядуу борчууд авддаггүй юм
    162.158.7.110
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2020-12-24 06:26:01
    Unduguur mongolchuud dutahgui dutlaa geed hooson honohgui surjigneed uur hiih alga uu.
    172.69.45.137
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2020-12-24 09:03:11
      Наадуул чинь их ухаантай хүн болж харагдах гээд байдаг юм байна лээ. Алтанхуяг ч мөн адил. Нэээг их юм мэддэг хүн үнэгэн нүд гаргаад л гараа сарвалжуулаад л.
      172.69.252.133
      Мэдэгдсэн Хариулах