.jpg)
УИХ-ын чуулганы хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хуулийн төслийг Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа. Уг хуулийн төслийн үйлчлэх хугацааг сунгах саналыг оруулж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Шадар сайд Я.Содбаатар гишүүдийн асуултад хариуллаа.
Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Хорих ангид вирус тархах эрсдэл өндөр. Тиймээс хөнгөн ялтай хоригдлуудыг суллах боломжтой юу” гэсэн асуултад хариулт авахыг хүслээ.
Үүнд Шадар сайд Я.Содбаатар “Covid-19 халдвараас сэргийлж хөнгөн ялтай хүмүүст өршөөл үзүүлэхтэй холбоотой судалгааг Засгийн газар гаргасан. Энэ хуулийн төсөлд оруулаагүй” гэсэн бол ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харъяа нээлттэй болон хаалттай хорих ангиудад 4500 орчим ялтан байгаа. Цагдан хорих байруудад албадан саатуулагдсан 1000 гаруй, шүүхийн шийдвэрээр баривчилагдсан гээд нийт 6300 гаруй хүн цагдан хорих байр, хорих ангиудад хоригдож байна. Эдгээрээс 60 дээш насны буюу архаг хууч өвчтэй 700 гаруй хүний судалгааг гаргасан. Цаашид ШШГЕГ-ын харьяа байгууллагуудад PCR шинжилгээний цэгүүдийг ажиллуулахаар төлөвлөж байна.” гэлээ.
О.ОНОН
Оллоо.мн