ЭМЯ: Зургаан тохиолдол нэмэгдэж, 43 хүн эдгэрч гарлаа

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 23-ний өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораториудад  нийт  11800 хүнд шинжилгээ хийснээс 6 тохиолдол нэмж бүртгэгдлээ. 

Илэрсэн 6 тохиолдол нь  Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Нэг нь Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн хүн байна. Монгол улсад зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 393 боллоо. Тав нь Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтоос бүртгэгдсэн байна. Өвчтөн 2, сахиур 2, гэр бүлийн хавьлын нэг хүн байна. Улаанбаатарын голомтын нийт тохиолдол 279 боллоо.  Сэлэнгэд 217, Орхонд 25, Дархан-Уулд 45, Архангайд 3, Дорноговьд 32, Говьсүмбэрт  4 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.  Дотоодын нийт тохиолдол 605 боллоо. 

  Өнөөдөр 43 хүн эдгэрч гэртээ гарлаа. Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 1069, эдгэрсэн 584 хүн байна. ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэгт нийт  476 хүн эмчилгээнд байна. Хөнгөн 414 хүн, хүндэвтэр 55 хүн, хүнд 4 хүн, маш хүнд 3 хүн байна" гэв.

С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus