Нарийн ногоо, жимс жимсгэнэ тээвэрлэх боломжоор хангаж өгөх хүсэлт хүргүүлжээ

 Хөл хорионы  үед нарийн ногоо, жимс жимсгэнэ импортлогчдын хувьд тээврийн хэрэгслийн квот тогтоож буй үйл ажиллагаа ил тод, нээлттэй биш, өдөрт 2-3, зарим өдөр нэг ч тээврийн хэрэгсэл БНХАУ-аас хүнсний ногоо тээвэрлэж чадахгүй байгаа талаар тайлбарлаж, гомдол саналууд ихээр ирүүлж байгаа аж.

Үүнтэй холбогдуулан холбогдох албаныхан тээвэрлэлтийн асуудлаар Замын-Үүдийн шуурхай штаб болон Замын-Үүд сумын Засаг даргатай цахим хурал хийжээ.
 
 Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын Эрээн хотоос Монгол Улсын Замын-Үүд хот хооронд тээвэрлэлт хийж байгаа 60 автомашин байдаг ба үүний 10 автомашиныг 7 хоногийн хугацаанд зөвхөн хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнэ тээвэрлэх зохицуулалт хийж өгөхөд энэ асуудал бүрэн шийдэгдэнэ гэж үзлээ. Ингэснээр Монгол Улсын хүн амын жимс жимсгэнэ, хүнсний нарийн ногооны өнөөгийн хэт их хэрэгцээ, удахгүй болох шинэ жилийн баярын эрэлтийг хангахад хүрэлцээтэй нийлүүлэлт хийх боломжийг бүрдүүлэх юм. Нарийн ногоо, жимс жимсгэнэ тээвэрлэх боломжоор хангаж өгөх хүсэлтийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргад албан бичгээр хүргүүлсэн байна.
 
 О.ОНОН

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2020-12-24 21:13:37
    achaa baraagaa avya 2 sar bolloo arai dendlee naad teevree saadguu yavuulaach ariutgalaa oligtoihon hiigeed ajlaa hiildee
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-12-24 11:28:26
    hytad nogoogoor yadag bnaa
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-12-24 07:50:55
    Барс захын явуулга нарийн ногооноос болж өлырч үхэхгүй бүү тансагла. Мөнгөгүй үхлээ гээд байдаг.
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах