Дубайн гэрээг цуцлах уу?
Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Дубайн гэрээг үзэглэсэн. Тодруулбал, 2015 оны тавдугаар сард Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират улсад айлчилж, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ буюу Дубайн гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг тухайн үед “Нэгдүгээрт, 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг хөндөх асуудал аль аль талаасаа тавигдаагүй. Мэдээж аль, аль талд нь хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт байгаа. Гэхдээ энэ хэлэлцээрийн явцад хөндөөгүй. 2009 оныхоо гэрээг үндэслэж явсан. Монголын талд ашигтай болсон бас нэг зүйл бол удирдлагын менежментийн зардлыг зургаан хувь байсныг далд уурхайн бүтээн байгуулалтын үйл явц үргэлжлэх долоон жилийн хугацаанд гурван хувь дээр буулгаж барихаар тохиролцож чадсан явдал.

Хоёрдугаарт, бүх зардлыг Монголын тал хянах бололцоотой болж байгаа. Хоёр талаасаа хоёр, хоёр хүн оруулсан. Монголын талын хүн ахлаад одоо цаашид Оюутолгойн уурхай дээр хийх бүх зардалд Монголын Засгийн газар өөрийнхөө хяналтыг тавих бололцоотой болсон. Та бүхэн 53:47 гэсэн тоог байнга сонсож байсан байх. Монголын тал энэ төслийн үр ашгийн 53 хувийг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ногдол ашгийн хэлбэрээр, “Рио тинто”-гийн тал 47 хувийг авна гэсэн зарчим өмнө нь ямар нэгэн баримт бичиг дээр огт засагдаагүй байсан. Одоо бид далд уурхайг эхлүүлэх төлөвлөгөөндөө энэ заалтыг албан ёсоор тусгасан байгаа” хэмээж байв.

Гэвч 57 заалттай энэ гэрээний 21 нь Монголын талын эрх ашгийг хөндсөн, өмнөх нөхцөлийг дордуулсан гэх шүүмжлэл дагуулсаар таван жилийн нүүр үзээд байна. Учир нь гэрээг байгуулснаас яг жилийн дараа “Дубайн гэрээ”-г шалгах ажлын хэсэг “Дубайн гэрээ” Монголд хохиролтой, Монголын эрх ашгийг зөрчиж байна хэмээн дүгнэлт гаргасан.Мөн уг гэрээг байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй гэж үзэн хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн. Харин гэрээг үзэглэсэн Ч.Сайханбилэгийн хувьд  2019 оны 8 сарын 28-нд Монгол Улсын хилээр гадагш зорчиж, одоо болтол эх орондоо ирээгүй байна.

Үйл явц 2019 оны хавар  УИХ-аас Дубайн гэрээг шалгах ажлын хэсгийг байгуулснаар өрнөж эрчимтэй өрнөж байна. Ажлын хэсгээс “Оюутолгой”-н далд уурхайг зогсоох ёстой гэсэн дүгнэлтийг гаргаад буй. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн баасан гарагт УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн төлөөлөл, “Рио Тинто” компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмтай цахимаар уулзаж, үүсээд буй шаардлага, нөхцөл байдлын талаар ярилцсан юм.

“Рио Тинто” компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нь найм хоногийн дараа үүрэгт ажилдаа орох бөгөөд зогсонги байдалд ороод байсан яриа хэлэлцээг эрчимжүүлэх чин хүсэлтэй байгаагаа энэ уулзалтын үеэр  илэрхийлжээ. Харин Засгийн газрын ажлын хэсгийн дарга Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгой” төслөөс Монгол Улсад ногдох үр ашгийг эрс нэмэгдүүлэх, холбогдох гэрээнүүдийг засаж сайжруулах, шаардлагатай бол Дубайн гэрээ буюу Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах зайлшгүй шаардлагатай байгаагаа “Рио Тинто” компанид мэдэгдэв.

Ийнхүү таван жилийн турш ашигтай ашиггүй гэх маргаан өрнөж байна.Эцэст нь Дубайн гэрээг цуцлах асуудлыг хөндөж, “Рио Тинто”-п энэ хүсэлтээ уламжлав. Асуудал хэрхэн өрнөхийг ирэх оны эхэнд ажлаа хүлээж авах Якоб Стаусхолм шийднэ.

О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ард 2020-12-26 04:16:40
    Сайханбилэгийн гэрээ яг одоо Монголыг тэжээж байгаа нь гашуун ч гэсэн үнэн байж магад. Өвөг дээдсийн минь үлдээсэн ариун газар, шороо минь.
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • зоч 2020-12-25 11:26:25
    Цуцлахуу гэж асуухгүй, луйврын гэрээг асуултгүйгээр зогсоох нь зүй ёсны үйл ажиллагаа бишүү.
    172.69.252.151
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-12-25 08:12:50
    Энэ сайханбилгийг авчирч хариуцлага тооцоожээ луйвардсан хөрөнгөөрөө тэнд жаргаж үхлээ авгай хүүхэд нь ажил хийж үзээгүй сошлоор диваажингий амьдралаа гайхуулс...
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-12-25 07:22:43
    Энэ гэрээг муулаад байгаа хүмүүс нэг нь ч гэрээгээ уншаашүй мэдэхгүй уншсан ч ойлгохгүй ганц нэг Попчингын амаао л солиордог попчид.Гэрээгээ цуцлаач дээ.Хятадуу...
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-12-25 06:35:57
    Анх гэрээ байгуулахдаа эх оронч эдийн засагчид, үе үеийн туршлагатай улс төрч уул уурхайтай холбоотой хүмүүсээсээ зөвлөгөө авхад яадаг байнаа өнөө маргаашаа лбо...
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Nam bus irgen 2020-12-25 05:03:58
    Yun olon hulgaichuud eh ornoo zarah gej yavsiimbee dee. Duuren avilgalchidiin zurag bna. Kadrt oroogui tsaana ni heden hulgaich bainaa.
    172.69.252.151
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-12-24 18:13:55
    Энэ гэрээг хийхэд сайханбилэг-ийн сэтгэл Санаа Baby bsan байх!!!!!!
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-12-24 09:44:27
    Анх хийгдсэн гэрээнүүд ч дээрмийн гэрээ. Анхны хоёр гэрээг цуцлах хэрэгтэй. Манай төр засаг үнэхээр чадваргүй, хүчгүй гэдэг нь харагдаж байна...
    172.69.252.151
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-12-24 06:52:26
    Энэ гэрээг хийсэн оролцсон хүмүүсийгээ толгой дааалан цаазал
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Anhaar 2020-12-24 06:36:53
    Zuzal balai yum hiisen b na lee ! Oroitson ch gesen darui zuzal !!!!
    162.158.6.169
    Мэдэгдсэн Хариулах
  • авлигачдын гай 2020-12-24 06:20:20
    ЭХ орныхоо баялагаас бараг татгалзсантай агаар нэг гэрээ байгуулсан хүмүүс эрүүл үү? Мэдээж АВЛИГА асар их үүрэг гүйцэтгэсэн.
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2020-12-24 06:05:09
    OYU TOLGOI BHGUI BHAD MONGOL ULS BJ L BSAN..ALIVAA YMAR NEGEN HUCHIN BJIIJ ULS BAIDAG BOL TER N MONGOL HUN L BJIIJ MONGOL ULS ORSHINO. ZUGEER L TCUTCAL...
    162.158.2.15
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-12-24 05:33:33
    Оюутолгойгүй бол Монгол оршихгүй гэдгээ боль.Амьд хүн аргатай гэж хэзээний үгтэй.Гэрээгий нь цуцал.Тэд 2000т алт хаяад явахгүй нь ойлгомжтой.
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • ! 2020-12-24 02:25:20
    Сууж яваа завиныхаа ёроолыг зориуд цоолно гэгч л болно доо!! Хэрэв ОТ зогсвол улсын төсвийн орлогын тал нь алга болж, цалин, тэтгэврээ тавьж чадахаа болино!!!
    172.69.252.151
    Мэдэгдсэн Хариулах
  • Ч. Бат-Эрдэнэ 2020-12-24 02:16:34
    Энэ гэрээний тухай ингэж ярихаар тэр болгон хүн ойлгохгүй. Энгийн тайлбар: Нэг Иван нэг еврей мөнгө хүүлэгчээс 1 рубль зээлжээ. Зээлийн барьцаанд байгаа ганц сү...
    172.68.132.188
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-12-24 01:37:30
    Болохгүй бол цуцлах нь зөв. Ер нь уул уурхайгаар дагнаж хөгжих нь хамгийн буруу. Байгал орчноо сүйтгээд хордуулаад дууслаа. Одоо өөрсдөө хордох болоод бна.Цуцла...
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-12-24 01:15:08
    Цуцлаж болно гэрээ байхад эсрэг тал цуцлах тэгээд ухаалаг ард түмний өмнөөс хэн хийхэв нь л асуудал хэн нэг нь боломж байхад ашиглана
    162.158.7.112
    Мэдэгдсэн Хариулах