Сайн үйлсийн аян: Цагдаагийн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнэ байртай боллоо
Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагч, ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнийг ажил үүргээ гүйцэтгэж явахад гэр нь галд өртөж, хоёр хүүхдийн хамт өмссөн хувцастайгаа үлдэж, айл амьдарч байгаа тухай мэдээлэл мэдээллийн сайтуудаар гарсан. Тэгвэл Ц.Чулуун-Эрдэнэд туслах хандивын аяныг хамт олон нь эхлүүлж түүнийг хоёр өрөө байртай болгож чаджээ. 
 
Ц.Чулуун-Эрдэнийн хувьд  цагдаагийн байгууллад 16 жил ажиллаж байгаа. Мөн өөрийн төрсөн эгчийн 3 болон 6-р ангийн бүтэн өнчин хоёр хүүхдийг өөр дээрээ авч асран халамжилдаг байсан аж. 

Иймээс Хан-Уул дүүргийн Цагдаагийн Газрын дарга, Цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар, ХУД-ийн цагдаагийн 1-р хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа С.Хүрэлбаатар, ХУД-ийн цагдаагийн 2-р хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Ө.Эрдэнэхүү нар санаачлан Ц.Чулуун-Эрдэнийн гэр бүлд туслахаар “Сэтгэлийн дэм” сайн үйлсийн аяныг хамт олныхоо дунд эхлүүлсэн байна. 

 
Улмаар салбарын сайд  албан үүргээ биелүүлж явах үеэр галын аюулд өртсөн тухайн албан хаагчид туслах “Сэтгэлийн дэм” аяныг илүү өргөн хүрээнд зохион байгуулж, талийгаач эгчийнхээ өнчин үлдсэн хоёр хүүхдийг асран халамжилдаг хариуцлагатай албан хаагчийг “Орон сууцтай” болгох тал дээр анхаарч ажиллах чиглэлийг өгч, ХЗДХ-ийн яам түүний харьяа агентлаг болох ЦЕГ, Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газрын удирдлагуудад зохих санхүүгийн туслалцааг үзүүлэхийг үүрэг болгожээ. 
 
Ийнхүү “Сэтгэлийн дэм” аян цөөн хоногт идэвхтэй үргэлжилж Ц.Чулуун-Эрдэнийх гэх айл ХУД-ийн 16-р хорооны нутаг дэвсгэрт орших Дулаахан байр-3 хотхонд 47.65 м2 хоёр өрөө байртай болжээ.  
ХУД-ийн Цагдаагийн Газрын дарга Хурандаа Д.Манлайбаатарын ахалсан ажлын хэсэг нийт цугласан хандиваас хуримтлагдсан мөнгөн хандиваар 81.8 сая төгрөгийн байрны төлбөрийг бүрэн төлж, Улаанбаатар буйдан ХХК-ийн хамт олонтой хамтран иж бүрэн тавилгажуулсан бөгөөд тус компани Ц.Чулуун-Эрдэнийн гэр бүлд Нүүдэл брэндийн буйдангаа хандив болгон бэлэглэсэн бол Summit ХХК-ий PC Mall дэлгүүрийн хамт олон 42 инчийн телевизорыг хоёр хүүхдийн теле хичээлээ үзэх боломжийг дэмжих үүднээс мөн хандивласан юм.


 
Энэ мэтээр олон арван байгууллага, хувийн хэвшил, хувь хүмүүсийн сэтгэлийн дэмээр Ц.Чулуун-Эрдэний асран халамжилдаг 8, 11 настай бага насны хоёр дүүд нь 18 нас хүрээд сургууль, боловсролдоо зарцуулах тус бүр 10 сая төгрөгийн хугацаат хадгаламжийг гардуулан өгчээ.
 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.