''Эрх баригчид үндсэн хуулийг зөрчилтэй баталснаа шүүхийн хуулийн өөрчлөлтөөр зарлалаа''

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцлээ.

Уг хуулийн төсөлд ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчдийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, Ерөнхий шүүгчдийн огцруулах, УЕП, түүний орлогчийн бүрэн эрхийг дуусгавар болгох, АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийг түдгэлзүүлэх заалтыг хүчингүй болгохоор тусгасан байна.

Хууль санаачлагчдын зүгээс уг өөрчлөлтийг оруулснаар шүүгч, шүүх эрх мэдлийн байгууллагын удирдлага хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас хараат бусаар шударга ажиллах, хариуцлагын тэнцвэрт байдлыг хадгалах эрх зүйн орчин бүрдүүлэх, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцсэн шүүхийн багц хуулийн 2020 онд багтаан хэлэлцэн батлах үндсэн суурь тавигдана гэж үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа үг хэлэв. Тэрээр “ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгч, хуулийн байгууллагын дарга нарыг чөлөөлдөг хуулийг хүчингүй болгох тухай асуудлыг энэ хуулийн төсөлд тусгасан байна. Тэгвэл энэ нь МАН-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт хариуцлага тооцох ажлын эхлэл үү. Эсвэл МАН-ын бүлгийн 65 гишүүн Үндсэн хууль зөрчсөн гэдгээ Монголын ард түмэнд зарлаж байгаа юм уу. Би үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх улс төр гэж харж байна” гэв.

Ийнхүү байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дорнод зочин 2020-12-23 05:56:00
    Шүүгч, ЕШүүгч, УП, АТГ-ын дарга нарын дээр ганцхан ЕРӨНХИЙЛӨГЧ байх нь. Ерөнхийлөгч, ЕСайд, УИХ-ын даргын эсрэг Шүүгч, ЕШүүгч, УП, АТГ-ыг цэнэглээд бууддаг шүү
    172.69.45.141
    Мэдэгдсэн Хариулах