Жо Байден: Вакцин аюулгүй гэдгийг би батлан харууллаа

Тархалтаараа дэлхийд тэргүүлж, эмнэлгийн ор хүрэлцэхгүй сандарч буй АНУ халдварын эсрэг хоёр ч вакциныг батламжлан, иргэдээ хамруулж эхлээд байгаа билээ. Их Британи, ОХУ гэсэн хэд хэдэн улс вакцинжуулалтыг эхлүүлсэн ч хүний биед сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гараагүй байна. Тиймээс иргэдийнхээ вакцины аюулгүй байдлын эргэлзээг тайлахын тулд АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден даваа гаригт “Pfizer” вакциныг тариуллаа.  Энэ үйл явдлыг АНУ телевизээр шууд дамжуулан хүргэсэн юм. Тэрээр “Вакциныг боловсруулсан, түгээсэн хүмүүс болон голомтод ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнуудад бид маш их өртэй. Вакцин аюулгүй гэдгийг би батлан харууллаа. Миний эхнэр Жилл эхний тун вакциндаа хамрагдсан. Хоёр дахь тунгаа тэсэн ядан хүлээж байгаа. Та бүхэн аюулгүй байдалд нь санаа зовох хэрэггүй” гэж ярьжээ. Харин дэд ерөнхийлөгч Камала Харрис нөхрийн хамт ирэх долоо хоногт вакциндаа хамрагдана гэдгийг хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки мэдэгдэв.

АНУ-ын хамгийн шилдэг халдварт өвчний эмч, доктор Энтони Фаучи Байден, Харрис, Дональд Трамп, Майк Пенс нарыг вакцинд хамрагдахыг өнгөрсөн долоо хоногт зөвлөсөн юм. Тэрээр вакцин аюулгүй гэдэгт итгэлтэй байгаа тул үүнийг олон нийтэд батлахыг тэдэнд санал болгожээ. Үүний дараахан дэд ерөнхийлөгч Майк Пенс, энхэрийн хамт вакцинд хамрагдсан билээ. Харин ерөнхийлөгчийн ажлаа тун удахгүй хүлээлгэн өгөх Дональд Трамп халдвар аваад эдгэрсэн учир ойрын хугацаанд вакцинд хамрагдахгүй гэдгээ зарласан юм.

COVID-19 халдварын эсрэг 95 хувийн үр нөлөө үзүүлсэн урьдчилсан дүн гарсан “Pfizer” вакциныг хоёр тунг тариулах ёстой. Гэхдээ Байден хэзээ дараагийн тунгаа тариулахыг тодорхой мэдээлсэнгүй.Үүний өмнөхөн Цагаан ордны зарим албан тушаалтнууд хамрагдсан юм. Жо Байден тангарагаа өргөснөөс хойших эхний 100 хоногтоо 50 сая хүнд буюу 100 сая тун вакцин нийлүүлэхээ  зарласан билээ. АНУ-д мягмар гаригийн байдлаар 18.4 сая хүн халдвар авч, 326 мянган хүн нас бараад байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Должинжав
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2020-12-24 06:54:46
    Энэ нөхөр бие нь муудвал гялс эмчлүүлчихнэ. Хэн нэгэн вакцин тариулж үзүүлбэл жинхэнэ үйлчлэл нь мэдрэгдэнэ.
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-12-23 04:05:32
    heseg hugatsaanii daraa l medegdene dee
    172.69.45.145
    Мэдэгдсэн Хариулах