Хүнсний дэлгүүр ажиллуулдаг П гэгч нь Б.Алтанхуягийн аминд хүрсэн болохыг тогтоолоо

“Ариун алтан тэвш” бөөний төвийн эзэн Б.Алтанхуяг нь борлуулалт хийж яваад алга болсон бөгөөд түүнийг цогцсыг 15 хоног дараа Налайхын уурхайгаас олсон юм. Харин түүний унаж явсан ачааны зориулалт бүхий микро автомашиныг Төв аймгийн Зуунмод хотоос олдсон билээ.
Улмаар цагдаагийн газрын албан хаагчид талийгаачийн үхэлд буруутай байж болзошгүй П гэгч этгээдийг Хонхороос барьж, саатуулан шалгах болсон юм. П нь БЗД-ийн 11 дүгээр хороонд байрлах хүнсний дэлгүүр ажиллуулдаг нэгэн байсан бөгөөд талийгаачийн үхэлд буруутай болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоожээ.

Тодруулбал, П нь талийгаачийн тээвэрлэж явсан архийг хамаатныхаа гаражид нуусан байсныг илрүүлсэн байна. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахмад Ё.Лхагвасүрэн “Гэмт этгээдийн буруутайг бүрэн нотолсон. Сэжигтэн П-д Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэж мэдэгдсэн юм.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • amgaa 2014-10-08 05:29:46
    har dars, shijir alt 2 hunii amind halgaatai.
    112.72.13.252
    Мэдэгдсэн Хариулах
  • Iim l bolson baina shuu dee 2014-10-08 05:13:08
    Bayan targan amidral gej haana ch baidaggui zuiliig haisan oyunii hoosroltoi bolchihson mongolchuud mini ee.Uuriinhuu hudulmuruur zugeer l,jiriin amidar l daa.Solongos kinond gardag shig gertee suugaad hereldeed baihad hangaluun amidraad baidag amidral ge
    202.131.235.86
    Мэдэгдсэн Хариулах
  • даанч дээ 2014-10-08 04:43:35
    Хэдхэн шил архины төлөө хүний амь бүрэлгэх ч гэж дээ. Ямар харамсалтай юм бэ? Амьд явах баталгаа ч алга аа.
    202.179.20.149
    Мэдэгдсэн Хариулах