Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 50 хувиар өссөн байна
Энэ сарын 12-18-ныг хүртэл хугацаанд нийт 14081 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн байна. Зөрчлийн хэргийг шалгасан субъектээр нь ангилж үзвэл цагдаагийн байгууллага 96,93 хувийг, мэргэжлийн хяналт 0,39 хувийг, онцгой байдал 0,06 хувийг, бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд 2,61 хувийг нь шалган шийдвэрлэжээ.

Өнгөрсөн долоо хоногт нийт 4797 хүн зөрчлийн хуулиар шийтгүүлсэн нь 18,3 хувиар,  37 хуулийн этгээд шийтгүүлсэн нь 1,18 дахин  тус тус өсжээ.
Дээрх хугацаанд дийлэнх зөрчлийн гаралт өмнөх долоо хоногоос өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал: хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 50 хувиар, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 54,8 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 2,6 дахин тус тус өссөн нь хамгийн өндөр хувьтай байна.
 
Харин өмнөх долоо хоногуудад өсөх хандлагатай байсан Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 21,5 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 20,1 хувиар тус тус буурчээ.

О.МОЛОР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-12-22 09:46:28
    Хүүхдийн зовдонгоор бизнес хийж болохгүй шүү. Яг хүүхэд алга болох юм уу тулгамдсан асуудалд дуугардаггүй Төсөв нэхдэг аргатай болж байгаа б...
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах