Баянзүрх дүүргийн 6435 иргэн шинжилгээнд хамрагдлаа

Баянзүрх дүүрэгт үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор энэ сарын 21- 28-ны хооронд 80,000 – 90,000 иргэнийг PCR-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн.

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын мэдээллээр дүүргийн хэмжээнд өчигдрийн /2020.12.21/ байдлаар 6435 иргэн шинжилгээнд хамрагджээ.

Нийтдээ 90 мянган иргэнийг шинжилгээнд хамруулах бөгөөд шинжилгээг 19 цэг дээр хийж байна.

Шинжилгээг 09.00-17.00 цагийн хооронд авч байгаа бөгөөд иргэд иргэний үнэмлэх, биеийн байцаалттайгаа ирэхээс гадна халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, хүн хоорондын зайгаа барихыг зөвлөж байна.

С.Цог

Бусдад түгээх
  • gplus