ЭМЯ: Баянзүрх дүүргийн голомтод 13 тохиолдол нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын автолаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Ховд, Орхон аймгийн салбар лабораториудад  нийт  12357 хүнд шинжилгээ хийснээс 13 тохиолдол нэмж бүртгэгдлээ. 

Илэрсэн 13 тохиолдол нь Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтоос бүртгэгдсэн. Эмнэлгийн ажилтан 2, сахиур 2, өвчтөн 4, гэр бүлийн хавьтлын 5 хүн байна. Сэлэнгэд 216, Орхонд 25, Дархан-Уулд 45, Архангайд 3, Дорноговьд 32, Говьсүмбэрт  4 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.  Дотоодын нийт тохиолдол 544 боллоо. 

 Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 1006, эдгэрсэн 541 хүн байна. ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэгт нийт  456 хүн эмчилгээнд байна. Хөнгөн 420 хүн, хүндэвтэр 29 хүн, хүнд 6 хүн, маш хүнд 1 хүн байна" гэв.

 С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus