Өнөөдөр ес эхэлж байна
Монголчууд өвлийн улирлын оргил хүйтний үеийг есөн ес 81 хоногоор тооцдог. Үүний дагуу өнөөдөр ес эхэлж байна.  Сарны зурхайн ёсны 24 улирлын нэг, өвлийн туйл нар буцах өдрөөс  эхлэн 81 хоногийг балчир гурав, идэр гурав, өтөл гурав гэж хуваагдаг.
 
Ес, ес хоногоор тоолж, 81 хоногийн ард гарч Монголчууд хаврын улиралтай золгодог. Хэдийгээр нар наашилж байгаа ч Монгол тооллоор өнөөдрөөс хүйтний эрчийг жинхэнэ утгаар нь мэдэрч эхэлнэ.  Өвлийн ес эхлэнгүүт мал ахуйгаа адгуулан хариулах үйлд ч бас өөрчлөлт орж, үслэг зузаан хувцас хунараа өмсөн хээрийн бэлчээрт явах нь ихэсдэг.  
 
Манай умард хагас бөмбөрцөгт өдөр уртасч, нарны мандаж, шингэх чиглэл нь аажмаар умардад шилждэг. Далайгаас бусад гол мөрөн, нуур цөөрөм бүгд хөлдөж, булгийн ус тавладаг. Өвлийн туйлаас эхлэх есний тооллыг өөрөөр өвлийн есөн ес гэж нэрлэдэг ажээ.  Өөрөөр хэлбэл, өвлийн туйлын өдрөөс буюу 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхэлж есөн өдөр бүрийг нэг хэсэг болгож, “нэгэн ес”, “хоёр ес” гэх мэтээр “есөн ес” хүртэл тоолдог байна.
 
Сарны зурхайн ёсны хорин дөрвөн улирлын нэг, өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн наян нэгэн хоногийг нялх гурав, идэр гурав, хөгшин гурав гэж хуваагдаг ажээ.

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.