Цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна
Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.
 
2020 оны 12 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:  Ихэнх нутгаар үүлшинэ.  Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 20-25 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 12-17 градус, цас багатай энгэр ээвэр газраар 3-8 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө 11-13 градус хүйтэн байна.
 
БАГАНУУР ОРЧМООР:   Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи  баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед  секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 14-16 градус хүйтэн байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 14-16 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.