Ерөнхий сайд аа, агаарын бохирдол дахин тулгамдсан асуудал болчихлоо
Энэ бол өнгөрсөн долоо хоногт цахим орчинд тархсан зураг. Богд-Уулын энгэрээс авсан хальсанд нийслэлчүүд бидний дүр зураг ийн буужээ. Энэ бол утаанд хэдэн зуун тэрбумаар зарсны дараах үр дүн энэ.  

Харин энэ өчигдөр оройны 20 цагийн байдлаар Монгол Улс агаарын бохирдлоороо хоёрт жагсжээ. Энэ бол бодит байдал.


Долоо хоногийн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Тавантолгой түлш” ХХК –ийн сайжруулсан шахмал түлшний Зүүн бүсийн үйлдвэрийн нээлтийн үеэр “Агаар, орчны бохирдол, Улаанбаатар хотын утааг бууруулах нь манай Засгийн газрын тулгамдсан асуудал байлаа.  2018 онд 62 дугаар тогтоол гаргаж, түүхий нүүрсний хэрэглээг хорьж, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүндрэлтэй, эрсдэлтэй шийдвэрийг гаргаж байв. Олон хүн бүтэх боломжгүй, хотыг сайжруулсан түлшээр хангах хүчин чадалгүй гэсэнч зориг гаргаж, эрсдэл үүрч шийдвэр гаргасны дүнд өнөөдөр 1,5 сая орчим хүн төвлөрсөн хотын утааг 50 хувь бууруулж чадсан” хэмээн мэдэгдэж байв. Үнэхээр ч нийслэлчүүдийн толгойны өвчин болж байсан агаарын бохирдол мэдэгдэхүйц хэмжээгээр буураад байсан. Байсан гэж тодотгохын учир нь сүүлийн өдрүүдэд хүйтний эрч нэмэгдсэнтэй холбоотой агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан үзүүлэлтийг зааж байна.

Энэ бол өчигдрийн нийслэлийн Сүхбаатар дүүрэг 100 айл орчим дахь агаарын чанарын үзүүлэлт. Агаарын чанарын үзүүлэлт 401-ээс дээш бол маш их бохирдолтой буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Тодруулбал, хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүх шаардлагатай хэмжээнд хүрч байна гэсэн үг.

Ийнхүү агаарын чанарын үзүүлэлт өдрөөс өдөрт муудсаар байна. Сайжруулсан түлш шийдэл биш гэдгийг бодит байдал дээр харуулж байна. 

Агаарын бохирдол нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж амьсгалын замын, зүрх судасны, төв мэдрэлийн cистемийн өвчлөл, харшлын өвчнүүд, удамшлын эмгэг, төрөлхийн гажиг, хавдар зэрэг өвчнүүдийн тархалт, тохиолдлын түвшнийг ихэсгэх, улмаар нөхөн үржихүйн эрүүл мэндийг хордуулах (үр хөврөл гэмтэх, дутуу төрөх), хүүхдийн дархлаа, өсөлт хөгжлийг бууруулах нөлөөтэй байдгийг эрдэмтэд, судлаачдын хийсэн судалгааны дүнгүүд харуулсаар байгааг энд сануулах нь илүүц биз.


О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2020-12-23 11:30:35
    ГЭР ХОРООЛОЛ,ЖИЖИГ УУРЫН ЗУУХНУУДЫГ ХИЙН ТҮЛШ,ЦАХИЛГААН ХАЛААГУУР,ЗУУХАНД ШИЛЖҮҮЛ,САЙЖРУУЛСАН ТҮЛШ ТҮҮХИЙ НҮҮРСНЭЭС ИЛҮҮ ХОРТОЙ НЬ БАТЛАГДСАН.
    172.69.252.151
    Мэдэгдсэн Хариулах
  • О1 2020-12-22 15:20:03
    Ж.Эрдэнэбат цахилгаанаар халаах зөв шийдвэр гаргасан юм. Даанч дараагийн нь самарчих юм. Шатааж байвал утаа гарах нь ойлгомжтой. Өнгө нь өөр байж болно.
    172.69.45.137
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-12-22 14:51:28
    Энд хариуцсан байгууллага,хүмүүс ажлаа хий.Ёрөнхий сайдад нялзаах хэрэггүй
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-12-22 13:52:00
    Энэ бол тархи худлаа угаасан бизнес. Хар утаа хөхөвтөр саарал болж өнгөө хувиргасан ба хорт хийн агууламж үлэмж өссөн. Энэ түлшний лабораторийн мэдээллийг нууц...
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-12-22 13:13:30
    Хуцаад байгаачээ. Утаа огт байхгүй болчихсон шүү дээ. Наад харагдаад байгаа чинь МАНАН. Нүдээ сайн нээ. Хурандаа та нарыг хулхидххгүй шүү дээ...
    162.158.7.102
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-12-22 11:46:28
    Энэ сайжруулсан нүүрс хоруу чанар ихтэй. Утаа ихтэй гудмаар явахад бараг угаартах шахаж байна. халаах чадвар эрс муудсан. Хоруу чанар үнэр ихтэй. муудсан
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-12-22 08:07:37
    Газ нэвтрүүлэе
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Hdh 2020-12-22 05:55:27
    Novshnuudaa oron suutsjuulaachee
    172.69.252.151
    Мэдэгдсэн Хариулах
  • Ж 2020-12-22 05:54:22
    Гал түлж л байгаа бол утаа байж л таарна. Утаагүй түлш гэж байхгүй. Нүүрсийг дулааны боловсруулалт хийсний дараа харин утаа багасдаг. Хүүкэд яг ямар инжеэр зөвл...
    172.69.252.141
    Мэдэгдсэн Хариулах
  • м 2020-12-22 05:12:59
    энэ лаларын хуучин машинуудыг оруулж ирдгийг одоо зогсоогоочээ
    162.158.7.218
    Мэдэгдсэн Хариулах
  • Күүк !!!! 2020-12-22 03:03:54
    Ноднин жил утаа үнэхээр бага байсан, гэтэл энэ жил илтэд муудлаа. Сайжр.түлшний тоо хэмжээ нь нэмэгдээд чанар нь муудсан гэлцэнэ?!! Күүк !!!!!!
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Ард 2020-12-22 02:46:39
    Өрөө салхины эсрэг алхаад, нулимаад явдаг хүнийг их ухаантай гэдэг үг бий, О. Онон гэгч ээ. Чи утаа бага болгох тэмцэлд гар оролцоогүй нь үл ойлгохын эх байх.
    162.158.7.192
    Мэдэгдсэн Хариулах
  • Anhaa 2020-12-22 02:05:34
    niisleleeree yum tuleed suuj baina gevel zarim gazar tosoolood ch oilgohgui bolson ue shuu dee.
    172.69.45.145
    Мэдэгдсэн Хариулах
  • хотын иргэн 2020-12-22 01:33:23
    Нийслэлийн агаарын бохирдол сүүлийн хэдэн жил угаасаа л тулгамдсан асуудал байсан шүү дээ. Энэ засгийн газар олигтой юм хийсэнгүй худлаа попроод л
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-12-22 01:17:39
    Угаасаа нүүрснээс тлүү хортой болоод байх шиг хамаг юм хөө тортог ер нь л хоолой ам хорсоод утаагүй түлш гэж ер нь юу байхав дээ
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах