.jpg)
Засгийн газрын хуралдаанаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг нэг шат ахиулж, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргасан байна.
Энэ талаар Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар “Мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэсэгчилсэн байдлаар тогтоох шийдвэр гаргаж байна. Коронавируст халдварын цар тахлын эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага иргэн хуулийн эдгээдийг 2020 оны 23-ны өдрийг 06 цагаас 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн 06 цаг хүртэлх хугацаанд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх шийдвэр гарсан. Ирэх гурав дахь өдрөөс Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлнэ гэсэн үг” гэлээ.
О.ОНОН
Оллоо.мн