Хонины цул мах 8300-8500 төгрөгөөр борлуулагдаж байна
“Хүчит шонхор” захад өглөөний 7:30 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 7500-7800 төгрөг, хонины цул мах 8300-8500 төгрөг, үхрийн ястай мах 10500-11500 төгрөг, үхрийн цул мах 10000-12500 төгрөг, адууны мах 8500, ямаа 8300 төгрөгийн үнэтэй байна.

Махны жижиглэнгийн үнийг энэ сарын 19-ний өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай сахны дээд үнэ 7800 болж 300 төгрөгөөр, хонины цул мах 8500 болж 500 төгрөгөөр, үхрийн ястай махны доод үнэ 10500 болж 500 төгрөгөөр, ямааны мах 7300 болж 800 төгрөгөөр тус тус нэмэгдсэн бол, адууны махны үнэ нэмэгдээгүй 8500 төгрөг байна.  Харин үхрийн цул махны доод үнэ 10000 болж 500 төгрөгөөр буурсан байна.

Махны бөөний үнийг энэ сарын 19-ний өдрийн үнэтэй харьцуулахад үхрийн махны дээд үнэ 9000 төгрөг болж 200 төгрөгөөр, хонины мах дээд үнэ 7000 төгрөг болж 700 төгрөгөөр, адууны махны дээд үнэ 6900 болж 200 төгрөгөөр, ямааны махны үнэ 5500 болж 500 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Харин адууны махны доод үнэ 6000 төгрөг болж 500 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Махны нийлүүлэлт 12.19-ний өдрөөсөө 15 тонноор буурч 75.0 тонн мах нийлүүлэгдсэн байна.

О.МОЛОР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.