
НӨАТ-ын урамшууллын энэ сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өчигдөр орон даяар шууд явагдлаа. Иргэд энэ удаагийн тохиролд 2020 оны 11 дүгээр сарын 01-нээс 30-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаар оролцсон юм. Системд бүртгэгдсэн 25,132,077 баримт хамрагдсан байна.
Үүнээс
- 30 мянган төгрөгийн азтан – 22,642
- 100 мянган төгрөгийн азтан – 2,262
- Нэг сая төгрөгийн азтан – 237
- Гурван сая төгрөгийн азтан – 25
- Таван сая төгрөгийн азтан – 1
Харин 50 сая төгрөгийн супэр азтан тодорсонгүй.
О.МОЛОР
Оллоо.мн