Яаралтай горимоор хэлэлцэх цар тахлаас урьдчилан сэргийлэх хуульд ямар өөрчлөлт оруулах вэ
Энэ оны дөрөвдүгээр сарын 29-нд Коронавируст халдвар /ковид19/-ын  цар тахлаас урьдчилан сэргийлэх,  тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг батлан гаргасан. Хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжиж эхлэсэн бөгөөд энэ сарын 31-ээр дуусгавар болж байгаа юм. Иймээс хуульд нэмэлт өөрчлөл оруулахаар өөрчлөлт оруулахаар өнгөрсөн долоо хоногт төслийг өргөн барилаа. Хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэнэ. Учир нь цаашид коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал удаан үргэлжилбэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нэн ялангуяа нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хямралт нөхцөлийн түвшинд хүргэхэд ойрхон байна.
 
Иймд хууль санаачлагчийн зүгээс  цар тахлын өнөөгийн болон цаашид үүсэх нөхцөл байдал, түүний эсрэг улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, туршлага- сургамж, Монгол Улсад тулгарч буй сорилт, хүндрэл бэрхшээлийг харгалзан Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, холбогдох бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээний санал дүгнэлтийг үндэслэн Коронавируст халдвар /ковид19/-ын  цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах, хуульд зарим нэмэлт, өөрчлөлтийг оруулах шаардлагатай байгааг  онцоллоо.
 
Хуулийн төсөлд:
 
1.     Коронавируст халдвар /ковид19/- цар тахалтай тэмцэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээг харгалзан зарим нэр томьёоны тодорхойлолтыг шинээр нэмэх,
2.     Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаатай холбогдох Улсын Их Хурал, Засгийн газар, Улсын онцгой комиссын үүрэг, авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой болгох,
3.  Төрийн захиргааны байгууллагын хэрэгжүүлэх үйл ажиллагаа, салбар хоорондын харилцан ажиллагааны уялдаа, авч хэрэгжүүлэх арга хэмжээг нэмэгдүүлэх,
4.     Зарим нэн шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох татвар, торгуулиас чөлөөлөх асуудлыг тусгах,
5.    Цар тахлын үед гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд байршуулсан барааг гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах хугацаа, улсын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн хугацаа хэтэрсэн тохиолдол, мөн гадаадын иргэн, харьяалалгүй хүний бүртгэл, виз болон оршин суух зөвшөөрлийн хугацаатай холбоотой зохицуулалт нэмж тусгах,
6.     Цар тахлын үед байгууллага, хуулийн этгээд, иргэний зарим үүрэг, хориглох үйл ажиллагааг нэмж тусгах,
7.   Энэ хуулийн үйлчлэх хугацааг сунгах зэрэг нэмэлт, өөрчлөлт хийхээр хуулийн төсөлд тусгажээ. 

О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus