ЭМЯ: Найман хүнд коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын автолаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораториудад  нийт  8416 хүнд шинжилгээ хийснээс 8 тохиолдол нэмж бүртгэгдлээ. 

Илэрсэн 8 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Үүнээс 6 тохиолдол нь Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтоос бүртгэгдсэн бол үлдсэн 2 нь 2020 оны арванхоёрдугаар сарын 19-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн зорчигчдын шинжилгээнээс илэрсэн байна. Энэ хоёр хүн Герман болон Унгар улсаас ирсэн бөгөөд гадны улс оронд байхдаа халдварт өртөөд эх орондоо ирэсэн байна. Бид гаднаас ирсэн хүмүүсийн шинжилгээг 24-48 цагийн дотор бүрэн хийж байгаа. Улаанбаатарт 175, Сэлэнгэд 216, Орхонд 25, Дархан-Уулд 45, Архангайд 3, Дорноговьд 32, Говьсүмбэрт  4 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.  Дотоодын нийт тохиолдол 500 боллоо. 

 Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 961, эдгэрсэн 509 хүн байна. ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэгт нийт 443 хүн эмчилгээнд байна" гэв.

 С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus