Хүн төрөлхтөний хувьд ухаалаг жил болно

Гэнэт гарч ирсэн цар тахал дэлхий ертөнцийн амьдралын хэв маягийг өөрчилсөн хүндхэн жилийг бид үдлээ. Гэвч ирэх он бидний төсөөлснөөс сайхан, тэр тусмаа тун ухаалаг жил болно гэсэн төлөв гарчээ. Ийн ирэх оны зурхайг “horoscope.com” сайтаас орчуулан хүргэж байна.

Хонины орд

Төрөлхийн сониуч зантай хонины ордныхны хувьд өнгөрсөн он сорилоор дүүрэн байлаа. Гэхдээ ирэх онд таны амьдралд юу ч тохиолдож, ямар ч хүндхэн өдрүүдтэй нүүр тулсан ч хэрхэн даван туулаад гарахаа одоо та мэддэг болсон. Тиймээс хийхээр зориглосон зүйлдээ чин сэтгэлээ зориулан зүтгэ. Ингэснээр өнгөрсөн жилийн алдаагаа нөхөх болно. Ирэх онд таны нэр хүндээ өсгөх тэмүүлэл нэмэгдэж, манлайллын шинэ арга барилыг өөрөө олж мэднэ. Ингэснээр хүрээлэн буй хүмүүс тань таныг хүндэлж эхэлнэ. Ялангуяа хоёрдугаар сарын 17, зургадугаар сарын 14, арванхоёрдугаар сарын 24 гэсэн өдрүүдэд таны хүсэл эрмэлзэл “буцалж”, эдгээр сарууд таньд олон амжилтыг авчирна.

Үхрийн орд

Ирэх он үхрийнхний хувьд амжуулах ажлаар дүүрэн байх тул эрч хүчээ сэргээх шаардлагатай. 2021 оныг та эрч хүчээ сэлбэх он хэмээн нэрлэвэл зохистой. Олон ажлыг зэрэг хийж, завгүй байх хугацаандаа та жинхэнэ “өөрийгөө” олно. Эрч хүчтэй зүтгэсний үр дүнд өөрчлөгдөж буйгаа мэдэрч эхэлнэ. Нэг зэрэг олон ажил хэрэг амжуулах  нь заримдаа таныг бухимдуулж магадгүйг санахад илүүдэхгүй. Энэ жил  таниас илүү их тэвчээр, төлөвшил шаардана. Алдаа гаргасан ч, бүх зүйл санаснаар тань болохгүй байсан ч үргэлжлүүлэн зүтгэсээр л байгаарай. Учир нь оюун санааны гайхалтай өөрчлөлт таныг хүлээж байна. Бүх энергиэ шавхан өөртөө зарцуул.

Ихрийн орд

Үнэхээрийн өндөр үр бүтээмжтэй, урам зоригоор дүүрэн жил ихрүүдийг угтах гэж байна. Өөрийн чадвараа тултал ашиглахаас гадна олон гайхалтай, шинэ найзуудтай учирна. Ямар ч нөхцөлд амар, хялбархан дасан зохицож чаддаг чадвар тань таныг хүчирхэг, тэвчээртэй  хүн болгоно. Хоёр, тавдугаар сарын дунд үед болон арванхоёрдугаар сарын сүүл үеэр та бага зэрэг зөрчилтэй тулгарах ч шазруун зан, эрч хүчийнхээ ачаар амархан даван туулна. Энэ бүхэн таньд  хэрсүү ухааныг суулгаж, гайхалтай мөчүүдийн эхлэл байх болно.  Төсөөлөө ч үгүй, санаанд оромгүй бэлэгнүүд 2021 онд  таныг хүлээж байна. Та үүнийг хүртэх эрхтэй.

Мэлхийн орд

Маш чухал жил тохиож байна. Учир нь өнгөрсөн онд хийсэн ер бусын өөрчлөлтүүдийнхээ үр дүнг хүртэх цаг нь иржээ. Энэ хугацаанд бууж өгөх, шантрах, сэтгэлээр унах үе байсан. Харин энэ жил та өөрийн амьдралыг хөндлөнгийн хүний нүдээр нэг хараад үзээрэй. Энэ нь өөрийн дотоод сэтгэлийн гүн рүү “шумбах” боломжийг олгоно. 2021 онд өөрийн эрүүл мэндэд санаа тавих, судалгаа хийх,  мэдлэгээ өргжүүлэх гэсэн олон зүйлийг хийнэ.Нэгэн цагт шийдвэрлэх гэж удаан хугацааг зарцуулж байсан гэр бүлийнхээ асуудалтай нүүр тулна. Хайртай хүмүүсийнхээ төлөө та өөрийн хувийн аз жаргалаа умартсан байж болох юм. Өөрийгөө хайрлаха бүү март. Өөртөө хатуу ханддагаа зогсоо.

Арслангийн орд

Баяр хөөрөөр бялхсан жил тун удахгүй ирлээ. Таньд гэж хадгалсан сайхан мэдээнүүд хүлээж байна. Гэхдээ бүх зүйл тийм амар байхгүй. Харин өөрийгөө илүү их хайрлаж, өөртөө анхаарах цаг болсныг нөхцөл байдал таниас шаардах болно.  Тухайлбал, ажлын нэр хүндээ буцаан олж авах, харилцаа холбоо, олон нийтийн амьдралаас эхлээд олон асуудалтай нүүр тулна. Энэ бүхэн өөрийгөө хайрлахын сануулга юм шүү.

Охины орд

Мэргэжлийн нэр хүндээ өсгөж, нийгэмд эзлэх байр сууриа нэмэгдүүлэхэд таатай жил байх болно. Мөрөөдлөө бодит болгохын төлөө   шаргуу зүтгэх нь  өөрт тань үнэхээр их таалагдана. Гэхдээ хайр дурлалын харилцаандаа санаа тавихаа мартуузай. Та олон хүнийг өөр шигээ зөв хүн болгон өөрчлөхийн төлөө чамгүй их зүйл хийсэн. Харин одоо юу ч хийхгүйгээр өөрийгөө зугаацуулж сурах нь чухал зүйл болоод байна шүү. Хайр дурлал, бизнесийн салбар болон бусад салбарт амжилттай “нисэх”, өөрийгөө батлан харуулах шинэ ондоо тавтай морил.

Жинлүүрийн орд

Гайхалтай!. Олон жилийн бүтээлч зан чанар, харилцааныхаа үр шимийг 2021 онд  онцгой байдлаар хүртэх нь. Төрөл бүрийн хичээл үзэж, судалж, сургалтад хамрагдаж мэдлэгийн эрэлд “мордож”, үүнийхээ үр дүнд өөрийгөө  олно. Энэ их хүсэл тэмүүлэл, энергиэ та хүмүүнлэгийн үйлсэд зарцуулж магадгүй. Та  бол бүх зүйл ганцхан өдрийн дотор сайхан болохгүй гэдгийг мэддэг нэгэн. Тиймээс олон хурал, чуулган зохион байгуулж, амжилтад хүрсэн хүмүүсийн түүхээс урам зоригоо сэлбэж, өөрийн нийгмийн идэвхийг судалгаа шинжилгээ хийх гэсэн чиглэл рүү илүү гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Жилийн хоёрдугаар хагаст хайр дурлалтай холбоотой асуудлаа шийдэхэд тохиромжтой байх болно.

Хилэнцийн орд

Гэр бүл болон ажил мэргэжилдээ хоёуланд нь тавих анхаарлаа нэмэгдүүлж, аль алинд нь эерэгээр нөлөөлөх шийдвэр гаргахыг, өөрийн харах өнцөгийг өөрчилж, шинэ хэтийн зорилготой болохыг шаардсан чухал жил хилэнцүүдийг хүлээж байна. Олон жил бодож байгаа удирдагч байх уу эсвэл гэр бүлдээ санаа тавьдаг нэгэн байх уу  гэсэн бодлоо нэгтгэх цаг нь болжээ. Таны хувь заяаг шийдэх ажил болон гэрт тань төлөвлөөгүй олон асуудал тулгарч магадгүй. Жишээлбэл, ажлаасаа шилжих эсвэл гэрийнхээ байршлыг өөрчилж магадгүй. Гэсэн ч амжилтад хүрэхийн төлөө бүхнийг хий. Алсын хараа, ирээдүйн зорилгоо бүү мартаарай.

Нумын орд

Өнгөрсөнөө дурсах, өөрийнхөө тухай эргэцүүлэн бодох хангалттай цаг хугацаа ирэх онд тохионо. Бас найрсаг нөхөрлөлийн уулзалтууд таныг хүлээж байна. Энэ жил  та олон зүйлийг ухаарч,  энэ нь таныг амжилтад хүрэхэд замчилна. Чин сэтгэлээ илэрхийлэх боломжийг шинэ он таньд олгож байна. Амьдралдаа талархаж сурах нь хамгийн чухал дадал байх болно. Хүнд хэцүү юу ч тохиолдсон та хайрыг мэдэрсээр, амьдралдаа талархсаар байх юм байна.

Матрын орд

Өөрийгөө өөрчилсөн жил болох юм байна. Та бол  энэ дэлхий дээр ирсэн зорилгоо маш сайн мэддэг өвөрмөц нэгэн. Тиймдээ ч өөрийнхөө дотоод сэтгэлд дахин нэг шинэ ертөнцийг бий болгохоор төлөвлөжээ. Энэ бүхнийг хийхийн тулд удаан хугацаа зарцуулж магадгүй. Гэхдээ үр дүнд нь та найз нөхөд болон бусад хамтрагчдаасаа тусдаа байхдаа  ч шинийг бүтээх хүсэл эрмэлзлээр дүүрэн байна. Ажилд саад болж байна хэмээн хайр дурлалын харилцаагаа орхисон хүмүүс, өөрийн дотоод мэдрэмжээ илүү нээж, харилцаа үүсгэхийг хичээгээрэй.

Хумхын орд

Хамгийн өвөрмөц хандлагыг өөртөө бий болгох цаг ирлээ. Таны эргэн тойронд байгаа юу хийхээ эс мэдэн будилж байгаа хүмүүст таны өгөх урам зориг хэрэгтэй байна. Орчлон ертөнцийн таньд өгсөн гайхалтай бэлгийг хүлээн авахад та бэлэн болжээ. Урам зориг тань юу хийхийг хүсч байгааг тань асууж, эргэн тойронд тань гэнэтийн бэлгүүд дүүрэн байна.

Загасны орд

Ирэх онд загаснууд ухаалаг амьдралд хүрэх бүрэн боломжтой. Гэр бүлийн амьдралаа зохицуулах болон ажлаа төлөвлөх цаг үе юм. Хоёр, зургадугаар сарын дунд үе болон арванхоёрдугаар сарын сүүлээр таны хайр дурлалд таньд нөлөөлөх үйл явдлууд тулгарна. Эдгээр нь таны хувь хүний харилцаан болон сэтгэцийн хөгжлийг шалгах болно. Гэхдээ эдгээр эрсдэлтэй учрахаасаа өмнө та ямар зүйл тохиолдохыг таамаглан мэдэж чадна. Өөрийгөө дэмждэг хүмүүстэй хамтарч ажиллахад сайхан жил байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Должинжав
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2020-12-19 14:07:47
    Ерөөл бат оршиг!
    172.69.252.151
    Мэдэгдсэн Хариулах