Улаанчулуутад ил задгай хаясан эмнэлгийн хог хаягдал COVID-19-тэй холбоогүй гэв
Эмнэлгийн аюултай хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт, устгалын байдалд хийж буй хяналт, Улаанчулуутын хогийн цэг дээр эмнэлгийн аюултай хог хаягдал хаясан асуудалд хяналт шалгалт хийсэн талаар Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.
 
Хяналт шалгалтаар  Covid-19-тэй холбоогүй хог хаягдал байсан бөгөөд энэ нь 2013-2014 онуудад говийн аймгуудаар шинжилгээнд ашиглаж байсан сорьц дээжүүд байсан нь тогтоогджээ. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс хэргийг бүрэн тогтоохын тулд нотлох баримт цуглуулж байгаа аж. Эмнэлгийн аюултай хог хаягдлыг тээвэрлэх, устгах зөвшөөрлийг “Элемент” компани эзэмшдэг. Тус компани 1200 эмнэлэг, 534 эм хангамжийн байгууллагатай гэрээтэй ажилладаг. Өдөрт дунджаар 400 орчим эмнэлгийн 4.5-5 тонн орчим аюултай хогийг цуглуулан устгадаг байна.   Харин тухайн байгууллагын жолооч уг хог хаягдлыг энэ  сарын 9-ний өглөө ариутгал хийлгүүлэлгүй ил задгай хаясныг тогтоогоод байна. 
 
О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2020-12-20 00:28:49
    Хотын бүх эмнэлгүүдийн аюултай халдвартай хог хаягдал устгах нэг газартай баймаараа
    162.158.6.175
    Мэдэгдсэн Хариулах
    •  2020-12-21 03:08:01
      нэг өрөө байранд байгаа эмнэлгүүд тэгээд хаана шатааж устгах бэ? шөнө гудамжинд шатаагаад үнсийг нь хогонд нийлүүлэх үү?
      172.69.252.151
      Мэдэгдсэн Хариулах
  • санаа зовогч 2020-12-18 08:52:37
    Covid той холбоотой эсэх нь огт хамаагүй. үйл ажиллагаагаа стандартыг зөрчин гүйцэтгэж нийтийн эрүүл мэндэд аюул занал учруулж байгаа газартай хариуцлага тооц.
    172.69.252.151
    Мэдэгдсэн Хариулах