.jpg)
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Орчин цагийн боловсролын чиг хандлага нь оюуны чадамж (IQ)-аас хүмүүнлэг чанар, сэтгэлийн боловсрол (EQ)-ыг чухалчилдаг болсныг дурдаад манай улсын боловсролын тогтолцоо, хөтөлбөр нь хүүхэд, залуусын мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарч, оюун санааны хүрээнд соён гэгээрүүлэх асуудлыг орхигдуулсан дутагдалтай хэмээн төсөл санаачлагчид үзжээ. Боловсролын салбарт эрх зүйн шинэчлэл хийхээр ажиллаж байгаа бөгөөд төслийг хэлэлцэхийг дэмжсэн тохиолдолд Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн агуулгыг багтаан, нэгтгэх боломжтой хэмээн зөвшилцсөн байна.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Ёс суртахуун, зан суртахуун, ёс заншил, хууль гэх дөрвөн зүйл нийгмийн харилцааг зохицуулдаг. Эхний гурав бол хүний сайн дураар биелэгддэг хэм хэмжээ. Хууль бол албадаж буюу заавал биелэгдэх шинжтэй. Бид эхний гурван хэм хэмжээг хуульчлах гэж байна. Энэ хуулийн төсөлд үлгэр ярьж өгөх үүрэгтэй, амьтдын ач тусыг ярьж өгөх үүрэгтэй, хүнийг хайрладаг болгож хүмүүжүүлэх үүрэгтэй. Юу хуульчлах гэж байгаагаа бодож, онолоо ойлгоно биз дээ. Улс төр, шашин, зан заншлын хэм хэмжээ гэдэг ойлголт байдаг. Ёс зүй, суртахуун хоёр ч хоорондоо ялгаатай. Ёс зүйг этика гэж үздэг. Этика нь мэргэжлийн буюу албаны хүрээнд тавигддаг шаардлагууд юм. Ёс суртахуун гэдэг бол морал. Морал гэдэг бол бүх хүнд нийтлэгээр тавигддаг шаардлага. Ийм онолын суурьтай. Эхийнхээ ачийг яаж хариулах вэ? Шүүдрийн усыг цуглуулаад цай чанаж өгвөл эхийнхээ ачийг хариулсанд тооцно гэж хууль гаргаж болох уу? Нийгмийн суурь онолуудаа сайн ойлгох хэрэгтэй” гэсэн юм.
О.ОНОН
Оллоо.мн