Л.Мөнхтүшиг: Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгийг цуцлалаа

ЭМЯ-аас хийсэн 11:00 цагийн ээлжит мэдээллийн дараа  ГХЯ-ны Консулын газрын дарга Л. Мөнхтүшиг мэдээлэл хийлээ.

Л. Мөнхтүшиг "УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу энэ сард гадаад улс орон нруу хийгдэх тусгай үүргийн нислэгийг сэргээж дөрвөн удаагийн нислэг үйлдэгдэхээр болсон. Эхний Франкфурт-Улаанбаатарын нислэг энэ сарын 16-ны өдөр үйлдэгдэж 173 хүн ирсэн. Өнөөдрийн Франкфурт-Улаанбаатарын нислэг замдаа явж байгаа бөгөөд 14:20 цагийн үед бууна. 160 хүн тус тусгай үүргийн нислэгээр ирнэ. Энэ сарын 20-ны өдөр ирэх Токио-Улаанбаатарын нислэг хэвийн үйлдэгдэнэ. Харин дотоодод үүсээд байгаа нөхцөл байдал, тусгаарлах байрны хүрэлцээтэй холбоотойгоор энэ сарын 25-ны өдөр үйлдэгдэх байсан Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгийг цуцлах зайлшгүй шаардлагатай болсныг  мэдэгдье.

Мөн дотоодын халдвар болон Өвөрмонголд гараад байгаа халдвартай холбогдуулан  хоёр улсын хооронд нэвтрэх ачаа тээврийн урсгал удааширсан байсан. Энэ асуудлыг шийдэх тал дээр ажиллаж байгаа. Замын-Үүдийн хилийн ачаа тээврийг хэвийн хэмжээнд үргэлжлүүлэх тал дээр ажиллаж байна. Өдөртөө 200 хүртэлх тооны ачаа тээврийн машин гардаг байсан бол өнөөдрийн байдлаар 20-30 хооронд байна. Бид 50 жолоочийг  хоёр талдаа тээвэр хийлгэхээр Хятадын талтай тохирсон. Эрээн хотод 18 жолооч байсан. Өчигдөр 32 жолоочийг нэмж хилээр нэвтрүүлсэнн байгаа. Эдгээр жолоочийг тусгаарласны дараа өдөрт 50 ачаа тээврийн машинаар тээвэр хийгдэнэ" гэв.

С.Тайшир

Бусдад түгээх
  • gplus