Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?
Ардчилсан намын X их хурал өнөөдөр эхэлнэ.  Энэ хурлаар намын Үндсэн дүрмийн өөрчлөлт оруулна. Намын Их хурлаас баталсан дүрмийн шинэчлэл Улсын дээд шүүхэд бүртгүүлсний дараа хүчин төгөлдөр болно. Харин үүний дараа намын даргыг сонгох үйл явц эхэлнэ. Одоогоор  АН-ын даргын сунгаанд 10 орчим хүн өрсөлдөх хүсэлт гаргасан гэх мэдээлэл бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин нар нэр дэвшихээр зэхэж байгаа аж. Тэгвэл тэдгээрийн хэн нь хэн бэ?

Цэдэвдамбын Оюунгэрэл: Тэр хамгийн түрүүн АН-ын даргад өрсөлдөнө гэдгээ нийтэд зарласан. Энэ талаараа “АН-ын даргыг ард түмэн огцруулсан тул би намын даргад нэрээ дэвшүүлнэ. Манай намд эмэгтэй дарга урьд нь байгаагүй. Эмэгтэйчүүд дандаа л эрэгтэй дарга нарыг гаргахад арын албанд нь ажиллаж байсан байна. Тиймээс би ч гэсэн нэрээ дэвшүүлэхээр зориглож байна. Нам бол сайн дураараа нэгдэж буй хүмүүсийн бөөгнөрөл байж ард түмэн хүлээн зөвшөөрдөг юм байна. Тиймээс манай намд 100 сая төгрөгийн дэнчин төлөхгүйгээр, яг тойргийнх нь иргэдийн хүссэн хүнийг дэвшүүлдэг бүтэц зохион байгуулалт хэрэгтэй” гэж мэдэгдсэн. Түүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд намдаа төлөх 100 сая төгрөгийн дэнчинг зөвшөөрөөгүйгээс УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүй юм. Харин одоо ийнхүү АН-ын даргад өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлээд байна.

Түүний хувьд Хөвсгөл аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газарт мэргэжилтнээс ажлын гараагаа эхлүүлж байсан. 1996 онд УИХ-ын дэд даргын туслах хийснээр түүний улс төрд хөл тавьсан гэж хэлж болно. Дараа нь “Өмч хувьчлал” төслийн менежер, Ерөнхий сайдын шадар туслах, УИХ дахь Олонхийн бүлгийн Ажлын албаны дарга, УИХ-ын гишүүний зөвлөх, “Эрх чөлөө” төв ТББ-ын гүйцэтгэх захирал, 2004 онд Монгол Улсын Ерөнхий сайдын шадар туслах, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх, орон тооны бус зөвлөхөөр тус тус ажилласан. Улмаар  2012 оны УИХ-ын сонгуулиар Нийслэлийн Хан-Уул, Багануур, Багахангай дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон ч 2016 сонгуульд ялагдал хүлээсэн юм.

Лувсанвандангийн Гантөмөр: 2016 онд тус тусын таван сумаа үүрч Монгол Улсаа тойрсон АН-ын даргад өрсөлдөгч таван эрхмийн нэг Л.Гантөмөр байв.

Тухайн үед тэрбээр “26 жил ардчиллыг өмчилж, АН-ын өрмийг хамсан удирдлагууд үе солигдох болсныг анзаарч, шинэ үеэ төрд бэлдэж, залуучуудаа дэмжих цаг болсныг сануулж байгаа. АН-ыг жирийн гишүүдээ сонсдог, хурлаа хийдэг, хариуцлагаа хүлээдэг, эв нэгдэлтэй, дотоод ардчилалтай, бодлогын нам болгох ёстой” хэмээж байв. Гэвч түүний энэ хүсэл талаар болсон. Харин одоо дахин намын даргын сунгаанд оролцохоор нэрээ өгчээ.  Увс аймгийн Улаангом хотод 10 жилийн сургуулиа дүүргэж,  Японы Сэндай Дэнпа коллежийг харилцаа холбооны инженер мэргэжлээр,  Японы Нагаокагийн Техник Технологийн их сургуулийг электроникийн инженер мэргэжлээр төгссөн нэгэн. Улмаар Шинэ-Үе залуучуудын байгууллага, СБД-ийн дарга, Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч,  Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч хийсэн байсан нэгэн.

Харин 2004, 2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин ялалт байгуулж байсан. Мөн 2012-2016 онд УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байгаа “Мүүн” гэх шашны урсгалыг түгээн дэлгэрүүлсэн гэх мэдээлэлтэй зэрэгцэн улс төрийн карьеар нь дууссан байдаг.

Отгондаваагийн Амартүвшин: МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин мөн л  Албан ёсоор АН-ын даргын сунгаанд оролцохоо мэдэгдсэн. “UFC”-гийн О.Амартүвшин нь MCS компанийн “Спирт бал бурам”, Мобиком зэрэг компаниас ажлын гараагаа эхлүүлсэн нэгэн. Түүний хувьд  2016 онд Булган аймгийн Ардчилсан намд бүртгүүлж, гишүүнийхээ үнэмлэхийг авсан. Ингээд УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд Булган аймгийн 10 дугаарт тойрогт АН-аас өрсөлдсөн ч ялагдал хүлээсэн юм. Үүнийхээ дараа МҮХАТ-ын Ерөнхийлөгчид өрсөлдсөн ч мөн л ялагдал хүлээсэн ч тэр даагаа нэхсэн. Ингээд 2018 оноос МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

О.Амартүвшингийн тухай нэг их саар мэдээлэл байдаггүй. Гэхдээ гурван жилийн өмнө дуулиан дэгдээсэн  “Бридж” группийн захирал Д.Ганхуягын охин Г.Номуундарийг хүчиндсэн хэрэгт ууган хүү А.Тэргэл холбогдож, аавынхаа нэр хүндийг шороотой хутгасан.  Гэвч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоогүй гэх зэрэг цөөнгүй шалтгаанаар дээрх хэрэг хаагдсан байдаг.

Жамбын Батсуурь: Санхүү, эдийн засгийн их сургуулийг төгсөж, “Монголын хөрөнгийн бирж”-ийн дилерээс ажлын гараагаа эхлүүлсэн. Дараа нь “Дөрвөлт” ОНӨҮГ-ын дарга, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын дэд дарга, Сүхбаатар аймгийн Ардчилсан намын дарга, Сүхбаатар аймгийн Засаг даргын алба хашиж байсан.

Сүхбаатар аймаг дахь АН, МАН-ын зөрчилдөөнөөс нэр хүндээ хамгаалж үлдсэн тэрбээр 2020 оны сонгуулиар тус аймгаас нэр дэвшин ялалт байгуулсан. Гэвч сонгуулийн дараахан тойрогтоо архи тараасан. Үүнээс үүдэн хүний амь нас хохирсон байж болзошгүй гэх асуудалд холбогдож, нэр хүндээ навс унагасан. Харин одоо намын даргад өрсөлдөхөөр ийнхүү нэрээ өгөөд байгаа аж.

Хишигдэмбэрийн Тэмүүжин: Зуунмод хотын арван жилийн төгсөж, МУИС-ийг дүүргэсэн.1998 оноос сургуульдаа багшилж байгаад "Нээлттэй академи" ТББ-ын тэргүүн, Монголын либертари сангийн Удирдах зөвлөлийн гишүүн, Ардчилсан Намын нарийн бичгийн дарга, Нээлттэй нийгэм форумын удирдах зөвлөлийн гишүүн зэрэг ажил эрхэлж байсан.

Х.Тэмүүжин өмнө нь хоёр удаа УИХ-д сонгогдохдоо 2008 онд Баянголын дүүргээс, 2012 онд УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахад АН-ын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж, УИХ-ын гишүүнээр сонгогдон, давхар Хууль зүйн сайдын албан тушаал хашиж байсан юм. Харин өнгөрөгч 2016 оны сонгуулиар Сүхбаатар дүүрэгт нэр дэвшин МАН-ын Ц.Мөнх-Оргилд өвдөг шороодсон. Харин 2020 оны сонгуулиар орон нутагт, тэр дундаа төрж өссөн нутагтаа нэр дэвшсэн ч өвдөг шороодсон юм.
 

О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2021-01-25 08:16:54
    АН даргатай болно одоо та нарт итгэхэд бэрх болжээ
    162.158.166.144
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-12-29 14:14:13
    энэ хүмүүс дотор Оюунгэрэл-с өөр хүн алга Оюунгэрэлийг дэмжиж байна С,Зрдэнэ одоо болиоч танай нам 2 удаа ялагдсан
    172.69.135.223
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-12-28 16:28:21
    Amartuvshing dargaar,ded dargaar Oyungereliig,esvel esregeer n ch bolno
    172.69.252.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Оюунгэрэл хэрэггүй 2020-12-23 06:01:02
    Оюунгэрэл нь Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг самарч, татан буулгасан балай хүүхэн. Төрийн ажлын ямар ч туршлага, мэдлэг байхгүй нь түүний гол дутагдал.
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-12-20 10:45:15
    Oyungerel l ed nar dotroo gaigui ni yum bna. Shudarga unenii toloo heliye gesen yumaa mash undesleltei heldeg bolovsroltoi emegtei gej boddog.
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-12-20 09:44:09
    Ийш зайлуул, энэ хэдийг нь ээ!ямар ч боловсон хучингуй нам нэртэй булэглэл.
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-12-20 07:25:21
    Бултаараа Хүн хог. Цаазалбал таана.
    162.158.7.62
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-12-20 01:45:46
    Оюунгэрлийг дэмжиж бна.Уг хүний төлөвшил, хандлага нь зөв хүн гэж үздэг.Одоо улс төрд өөрийн чадоаар гарч ирж буй эмэгтэйчүүдээ дэмжих хэрэгтэй. Гэхэд ээ нөхөр ...
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-12-19 18:02:33
    Оюунгэрэлийг дэмжиж байна.Чадалтай, боловсролтой эмэгтэйчүүдийг улс төрд оруулах цаг нь ирсэн.
    108.162.216.105
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-12-19 11:30:51
    Gantumur hereggviee zugeer S.Erdenee erguuleed songo ali esvel Baatarhuu 2 hamaagvi deer.Oyungerel buur ch hereggvi
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Гишүүн 2020-12-19 09:17:03
    Хэцүү л улс байна.гэхдээ Гантөмөр арай түвшин юмуу.Амраа харин ямар юм.О.гэрэл хэрэггүй ард нь эби мэтийн харийн хүмүүс байгаа
    172.69.252.141
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн  2020-12-19 05:28:58
    ЯАЖ Ч БОДСОН ЛУ. ГАНТӨМӨР НЬ ДЭЭР БАЙЛГҮЙ ЯАХАВ ДЭЭ, ХҮМҮҮС МИНЬ ЭЭ. САЙН БОДООД, САЙТАР ШҮҮГЭЭЧ ЭЭ.
    172.69.45.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Ард 2020-12-19 02:42:22
    Ерөнхийлөгчийн санал болгосон хүнийг сонгохоос өөр гарц байхгүй. Цагийн юм цагаараа л байдаг. Амжилт!
    172.69.45.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Bud 2020-12-19 02:23:48
    Ouyngerel sain er hunees ch iluu emegtei.
    108.162.245.53
    Мэдэгдсэн Хариулах
  • Нэр 2020-12-18 15:08:52
    Баттулгын хийсэн ажил. Өндийсөн болгоныг нэр хоч зүүж, замаасаа зайлуулсан, намаа давхар булшилсан шүү. Эмэгтэй болохоор Оюунгэрэл өртөлгүй үлдэж. Мөдхөн дайрна...
    172.69.252.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Нэр 2020-12-18 15:06:44
    Оюунгэрэлээс өөр сонголт алга. Тэртэй тэргүй сөнөсөн намыг эмэгтэй хүнд итгээд үзэхэд болохгүй юу байх вэ дээ.
    172.69.252.151
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-12-18 10:13:30
    Улам явцгүй болоод байх юм аа пидда юмаа нээрээ. Бүгд хог. ганц авах нь ОЮунгэрэл бусад нь ритингээ 0.болтолоо унагацан шдээ. Сонгуулиар ч гарч ирж чадсангүй ч...
    172.69.252.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Өвгөн 2020-12-18 08:22:04
    Намын дарга ч тийм, гол нь энэ айтар хүрээлэлд ард түмэн, улс орноо авч явах чиг зүг байхгүй бол яанаа, энэ нам одоо ч өндийсөнгүй, хоосон цээжээ дэлдэгсэд ......
    162.158.6.253
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-12-18 07:33:25
    Муудаж илжирэхээс нь өмнө сэргийлсэн бол дээр байсан юм.Одоо угааж арчаад ч нэмэргүй.Элбэгдорж,Сайханбилэгтнүүд АН-г Алтанхуягыг огцруулж булшилж эхэлсэндээ.
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2020-12-18 07:22:19
    Mongol Ulsiin bolovsroliin salbariig samarsan gedgiig buh niiteeree yariad baina olnii ug ortoi gedg dee ! Ganz bii ch bish BUGD !!! Tiim bolhoor Gantomor h gui...
    162.158.7.102
    Мэдэгдсэн Хариулах
  • Монголбве 2020-12-18 06:45:34
    Энэ нам сөнөчжээ. Эбигийн хэдэн утсан хүүхэлдэйнээс өөр юм алга уу?
    162.158.7.192
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-12-18 05:26:28
    uur lider alga u...Temuujin deer bh doo
    172.69.45.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-12-18 05:21:42
    Л.Гантөмөр-ийг шашны урсгалтай холбож байгаа нь утгагүй хэрэг. Боловсролын яамыг удирдсан 4 жилдээ энэ салбарыг үндсээр нь өөрчилж чадсан.
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-12-18 04:38:04
    Батсуурь Амартүвшин хоёрыг сонгож байна Тэмүүжин бол яах аргагүй сайн хуульч гэхдээ даргад хэрэггүй биз дээ
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
    • иргэн  2020-12-19 05:31:49
      ТЭНЭГТЭЭД МАХНЫ ҮНИЙГ ТЭНГЭРТ ХАДААНА ГЭЭД БАЙСАН НӨХӨР БИЗ ДЭЭ????
      172.69.45.137
      Мэдэгдсэн Хариулах
  • АМАРТҮВШИНД 2020-12-18 04:25:29
    ЧИ НАА МХАҮТ-ЫН ТЭРГҮҮНИЙ АЖЛАА ӨГӨӨД УЛСТӨРДӨӨ ЯВЖ ҮЗ. БИТИЙ БУЦАЖ ИРЭЭРЭЙ. ЯНЗЫН ДУРАК БАЙНА ДАА ... ОЙЛГОВ УУ НӨХӨӨР ...
    162.158.183.182
    Мэдэгдсэн Хариулах
  • Төгс 2020-12-18 03:14:01
    Тэмүүжин дээр байхаа.
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Geg  2020-12-18 03:03:07
    Оюунгэрэл болио, гантомор гэж хvvхэнчин баагий болио, арчаагvй амьтан ш дээ. Эд нараас оор хvн байхгvй гэхээр Ан ч ямар ч чадваргvй гарууд! Тэмvжин арай л дээ...
    172.69.62.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Anhaar 2020-12-18 02:28:46
    temuujin Amartuvshin hoer ni arai deer yumuu daa !!! Oyungerel, Gantomor hoer bol ajliin nemer shuu ajliin sadaanuud haana yu hiihee ch medehgui !!!
    162.158.7.146
    Мэдэгдсэн Хариулах
  • . 2020-12-18 02:10:56
    Тэмүүжин арай дээр биз дээ! Ядаж хуулийн мэдлэгтэй. Хүний хувьд (гүтгүүлж баалуулсан л болохоос) ч муу хүн биш байхаа?
    172.69.252.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Ш 2020-12-18 02:02:45
    Batsuuri gej bolovsrolgyi khodoonii Ork biee goldoggyi shookhuuz bnadaa! Makhimpex kompanii ded zakhial bkhad l tomdono! Kheden maliinkhaa buyanaar gishyyn b...
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах