Ерөнхийлөгчийн зарлигаар дээд шүүхийн шүүгч болсон, эрх нь сэргэсэн шүүгчдийн ХОМ

Ерөнхийлөгч өчигдөр зарлиг гаргасан. Уг зарлигаар Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн шүүгээр томилж, Улсын дээд шүүхийн шүүгч Готовдоржийн Цагаанцоож, Дашхүүгийн Цолмон нарын шүүгчийн бүрэн эрхийг сэргээсэн юм.

Ерөнхийлөгч өнгөрсөн 2019 онд оны зургадугаар сарын 26-ны өдөр зарлиг гаргаж 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Тухайн үед Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийх үеэрээ дээрх чөлөөлөгдсөн 17 шүүгч нар бүгд их хэмжээний авлига авсан хэрэгт холбогдсон байж болзошгүй учир ийнхүү шүүгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн хэмээж байв. Мөн Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа, Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон нарыг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл тархаад байсан юм. 

Гэвч Ерөнхийлөгч жил хагасын дараа ийнхүү зарлиг гаргаж, Готовдоржийн Цагаанцоож, Дашхүүгийн Цолмон нарын шүүгчийн бүрэн эрхийг сэргээлээ. 

Тэгвэл  Дээд шүүхийн шүүгчээр томилогдсон, шүүгчийн эрх нь сэргэсэн дээрх хүмүүсийн  ХОМ-ийн мэдээллийг хүргэе. 

Цэндийн Цогт жилийн 51 сая төгрөгийн орлоготой. 276 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр орон сууцтай. Машин, мал, үнэт эдлэл, хувийн компани байхгүй. Хадгаламжиндаа 3 сая төгрөгтэй, 209 төгрөгийн зээлтэй хэмээн мэдүүлжээ. 

Готовдоржийн Цагаанцоож жилийн 52 сая төгрөгийн орлоготой, 325 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг орон сууцтай гэж 2019 оны ХОМ-тээ мэдүүлжээ. 

Мөн тэрбээр Toyota, Highlander маркийн 45 сая төгрөгийн үнэлгээ бүхий машинтай. Хадгаламжиндаа дөрвөн сая төгрөгтэй, 30 сая төгрөгийн авлага, 150 сая төгрөгийн зээлтэй гэжээ. 

Харин Дашхүүгийн Цолмон жилийн 62 сая төгрөгийн орлоготой. 435 сая төгрөгийн үнэлгээ бүхий гурван орон сууж нэг автомашины зогсоолтой, нэг гражтай. Toyota IST,  Toyota Prius маркийн 18 сая төгрөгийн үнэлгээтэй хоёр машинтай.  Хурдан удмын 3 адуу, 15 хонь, 15 ямаа, 2 үхэртэй. Эдгээр нь 184 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Хадгаламжиндаа 22 сая төгрөгтэй,  Авзага трейд ХК-иас хувь эзэмшдэг, гурван патентын эрхтэй хэмээн мэдүүлжээ.

О.ОНОН
Оллоо.мн 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • энхжаргал 2020-12-19 12:02:49
    Цогт сайн шүүгч томилгоо зөв болжээ
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-12-18 15:32:19
    Таарсан таар шуудайнууд !!! Жинхэнэ авилгачидийг сэргээжээ
    172.69.252.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-12-18 15:13:11
    Цолмонгийнх нь хэдэн мал ямар өндөр үнэлгээтэй юм бэ?
    162.158.183.154
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-12-18 05:30:51
    Aldaa gargaj bsan shuugchiig dahin tomilood..zavharsan yum aa
    172.69.45.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-12-18 05:28:44
    Jiliin daraa terbumtan 3-r nemegdjee gene dee..
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Ц 2020-12-18 02:15:31
    Цагаанцоож нь П.Цагааны дэмжлэгээр авлига авсан хэрэг нь замхраад эрх нь дахин сэргэж байгаа бололтой
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2020-12-19 02:40:16
      Тэгж таарлаа авлигач П.Цагаан Женког авлигадсан юм биш үү
      172.69.252.151
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-12-18 02:09:56
    Ирэх жилийн ХОМ-ыг нь хараарай удахгүй тэрбумтнууд болно
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Шүүгч 2020-12-17 15:32:37
    удахгүй тэрбумтнууд болно.жаахан хүлээ
    172.69.45.145
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-12-17 14:07:20
    САЙН ШҮҮГЧ ЗӨВ ТОМИЛГОО БОЛЛОО
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Will Smith 2020-12-17 12:34:32
    ЭНЭ ЦОГ ГЭДЭГ НЬ НЭГ Л АЛИА САЛБАДАЙ ШИГ ХАРАГДААД БАЙХЫН, ГАЙГҮЙ БАЙГАА...
    162.158.7.216
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-12-17 09:00:55
    Зөрчил гаргаад шийтгэгдсэн шүүгчдийн эрх сэргэнэ гэж юу байнаа.Балиар,адгийн хог шаарнууд шүү дээ.
    172.69.252.141
    Мэдэгдсэн Хариулах