Маргаашнаас нийслэлээс гарах хөдөлгөөнийг хязгаарлана
Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлахаар болжээ. Тодруулбал, нийслэлээс гарах, нийслэл рүү орох хөдөлгөөнийг 2020.12.18-ны 06 цагаас эхлэн хязгаарлахаар болсон байна.

Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд болон зайлшгүй шаардлагатай ачаа тээврийн хэрэгслийн жолооч нар PCR шинжилгээ өгч нэвтрэх ба бусад иргэд, нийтийн тээврийг нэвтрүүлэхгүй.

"Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулах тор журам"-ын 2.7-д заасны дагуу эрүүл мэнд, албан томилолт, буяны ажилд явж байгаа болон хүнс, шатахуун, түлшний хангамж, өвс, тэжээл, уул уурхай, эм эмнэлгийн хэрэгслийн жолооч нар хязгаарлалтад хамрагдахгүй.
 
О.ОНОН
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.