Нүхтэд эрчим хүчний хэрэглээ 58 хувь өсөв

Монголчууд эх оронч гэж цээжээ дэлдэх, цэцэрхэх дуртай. Энэ араншиндаа хэр үнэнч болохоо иргэдийн суурь хэрэглээний зардлыг тэглэх үеэр илүү тод харууллаа. Төр шийдвэрээ танилцуулахтай зэрэгцэн олон нийтийн сүлжээнд өрнөсөн “Ус, дулаанаа гамнах” давалгаанд нэгдээгүй хүн бараг үлдээгүй. Гэтэл харамсалтай нь компьютерийн цаанаас ухамсар, хандлага ярьж, хариуцлага нэхсэн “эх орончдын” баг гурав хоногийн нас хүрсэнгүй. Ус, дулааны төлбөрийг тэглэх шийдвэр гарсан оройдоо л эрчим хүч ачааллаа дийлэхээ больж сандаргаж, хэрэглээ тооцсоноос хэт давав.Цахилгааны хэрэглээ өмнөх жилийн мөн үеийнхээс 25 хувь огцом өсч, шуурхай дуудлагын 70047004 утсанд 4900 гаруй дуудлага ирснээс 600 гаруй нь хүчдэлгүй болсныг Эрчим хүчний яамнаас мэдээлж байв. Өөрөөр хэлбэл, иргэд өмнө нь халаадаггүй байсан, өөрсдөө амьдардаггүй байраа халаасан. Ариун цэврийн өрөө, машиныхаа дор нэмэлт халаагуур тавьж, эзэнгүй байшингаа халааснаар цахилгааны хэрэглээ ачааллын дээд цэгтээ хүрчээ. Тэр дундаа ихэвчлэн тансаг зэрэглэлийн амины орон сууц байдаг Нүхтэд цахилгааны ачаалал хоёр дахин буюу 58 хувиар өссөнийг салбарын сайд нь онцоллоо. Нисэх, Яармагийн чиглэлд 54 хувь, Зуслангийн чиглэлд 31 хувь, Орбит, Толгойт, Их наран чиглэлд 21 хувь, Улаанхуаран, Амгалан чиглэлд 19 хувь, Дэнжийн мянга, Хайлааст, Долоон буудал чиглэлд 16 хувь, Дарь эх, Ганц худаг, хороололд есөн хувь өсчээ.

Улсын хэмжээнд цахилгаан, дулаан хэрэглэдэг 730 мянган хэрэглэгч бий. Төрөөс төлбөр хариуцах арга хэмжээнд эдгээр хэрэглэгчийн 728 мянга буюу 98 хувь нь хамрагдаж байгаа. Айл өрхийн хувьд 678 мянган хэрэглэгч бүгд төрөөс төлбөрөө даалгана. Энэ шийдвэрийг гаргахдаа УОК, Эрчим хүчний яамнаас ачаалал эрс нэмэгдэхийг тооцоолж, эрсдэлийг төлөвлөсөн. Гэтэл төсөөлснөөс хэд дахин өндөр байгааг учирлав. Тухайлбал, энэ сарын 15-ны өдрийн хэрэглээ 1308 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 200 МВт-аар,  шийдвэр гарахын өмнөх өдрөөс 108 МВт-аар нэмэгджээ. Ялангуяа, 17:00-21:00 цагт нийт ачааллын 94 хувь нь гэр хороололд, зургаан хувь нь орон сууцанд ногдож байгаа судалгаа гарсан байна. Энэ янзаар үргэлжилбэл тооцож төлөвлөөгүй олон эрсдэл гарах учраас Засгийн газар шийдвэрээ эргэн харж, журмаар зохицуулахаар болсноо өчигдөр танилцууллаа. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл өгөхдөө “Засгийн газрын тогтоолд холбогдох журмыг гаргана гэж заасан. Бид гарах хүндрэлүүдийг урьдчилж тооцоолсон ч 2-3 дахин нэмэгдэнэ гэж бодоогүй. Төрөөс цахилгаан, дулааны төлбөрийг хариуцах тогтоол гарснаар зүй бус, зохиомол хэрэглээ их гарч байна. Оройн 17:00-21:00 цагийн хооронд аж ахуйн нэгжүүд цахилгааны хэрэглээгээ 20 хувиар бууруулах бол айл өрхүүд цахилгаан хэрэгслээр дулаанаа шийдэхгүй байх шаардлагатай. Гэхдээ цахилгаан халаагуураар дулаанаа шийдсэн айл өрхүүдэд энэ заалт хамаарахгүй. Нийт эрчим хүчний хэрэглээний 96 хувийг ахуйн хэрэглээ эзэлж байна. Цахилгаан эрчим хүч, уурын төлбөрийг тэглэхтэй холбоотой энэ хугацаанд өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан дулаантай тэнцэх төлбөрийг төр дааж, зөрүүг иргэд өөрсдөө төлөхөөр боллоо. Айл өрхүүдийн хувьд 678 мянган өрх энэ хөнгөлөлтөд хамаарна. Шинэ хэрэглэгчийн хэрэглээг тооцдог аргачлалын дагуу тооцох тул хүндрэл гарахгүй. Хэрэглэгчид стандартын шаардлага болон галын аюулгүй байдал хангасан цахилгаан хэрэгсэл ашиглах ёстой” гэлээ. Журамд өнгөрсөн жилийн мөн үеийн хэрэглээнээс давсан төлбөрийг хэрэглэгч өөрөө төлөхөө тусгасан. Жишээлбэл, 2019 оны арванхоёрдугаар сард 1968 кВт хэрэглээд 216 мянган төгрөг төлсөн бол энэ оны арванхоёрдугаар сард 2400 кВт хэрэглэсний зөрүү 53 мянган төгрөг. Өнгөрсөн жилийн өдийд сард 40 мянган төгрөг төлж байсан хэрэглэгчийн төлбөр энэ удаа 50 мянган төгрөг гарвал 10 мянган төгрөгөө өөрөө төлнө гэсэн үг юм.

Иргэдийн хандлага, ухамсарыг харуулсан бас нэг зүйл нь архи, согтууруулах ундааны хязгаарлалт байв. Монголчууд сар гаруй хугацаанд хэрэгжүүлсэн хатуу хөл хорионы үеэр архи, согтууруулах ундааг зарахыг хориглосон ч дуудлага, мэдээлэл бүртгэгдсээр байв. Гэхдээ өмнөхтэй харьцуулахад гэр бүлийн хүчирхийлэл, эрүүлжүүлэгдэх хүний тоо, согтуугаар машин жолоодох зөрчил буураад байсан юм. Харин Засгийн газрын шийдвэрээр энэ сарын 14 буюу өнгөрсөн даваа гаригаас эхлэн хөл хориог бууруулсантай холбоотойгоор зарим төрлийн бага градустай согтууруулах ундаа худалдан борлуулахыг зөвшөөрсөн. Гэтэл хөл хорио сулруулсан эхний өдөр л цагдаагийн байгууллагын дуудлага, мэдээлэл огцом өсөв. Цагдаагийн байгууллагад хоногт 1600 дуудлага мэдээлэл бүртгэгдсэний дотор гэр бүлийн хүчирхийлэл 166 байгаа нь сүүлийн гурван сартай харьцуулахад 2-3 дахин өссөн хамгийн өндөр үзүүлэлт. Мөн согтуугаар машин жолоодох, эрүүлжүүлэгдсэн хүний тоо хоёр дахин өсчээ. Хөл хорио тавигдсан өдөр 211 иргэн эрүүлжүүлэгдэж, согтуугаар машин жолоодох зөрчил 30 бүртгэгдлээ. Түүнчлэн олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрах хэрэг 92, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 57, хүний биед халдах хэрэг 44 гарчээ.

УЕПГ-аас гамшгийн өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээс хойшх хугацаанд буюу арваннэгдүгээр сарын 11-22-ны өдрийн хооронд буюу 10 хоногт зөрчлийн 20764 хэрэг бүртгэгдсэнийг мэдээлж байв. Өөрөөр хэлбэл, хатуу хөл хорио тогтоочихоод байхад л замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль зөрчих зөрчил 17833 бүртгэгдсэн байх жишээтэй. Энэ мэт цөөн жишээ иргэдийн хандлагыг “эмчлэхгүйгээр” эрсдэл тооцох, илүү үр дүнтэй ажиллах боломжгүйг харуулж байна. Ялангуяа, цар тахал тархсан эгзэгтэй цаг үед хаана, хаанаа л ухамсар, хариуцлагатай байхгүй бол ямар эрсдэл учрахыг хэлж мэдэхгүй. Энэ үед ядаж эх оронч гэж цээжээ дэлддэг үгээ үйлдэл болгож, иргэн бүр эрсдэлээс амиа аваад гарах ухамсартай байя.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Уянга
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-12-17 06:56:33
    Энэ Засгийн газрын буруу ард иргдээрээ тохуу хийж ямар ч судалгаа тооцоогүй цээжээ дэлдэж одоо бүр бүх бурууг ард иргэд руугээ чихэж эхэллэж байх шивдээ
    172.69.252.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-12-17 06:48:45
    Odriin dundaj togttogood eluu garsanaa xubi irgen ooroor ni tolvvlexgui bol uxamsar bol tolobshoogui doroi b.na daa
    108.162.245.175
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-12-17 06:45:41
    ugaasaa guilgachin bj bgad hulgai hiij heden ambasrtai bolson uuriiguu bayan elit geed bodchihson hulgaich nart yamar uhamsar bh ve engiin ardad iluu yum bhguie...
    172.68.146.83
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-12-17 05:01:02
    Нүхтийн ам -ыг Шуналын хөндий хэмээн нэрийдье
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-12-17 03:25:35
    түмний хөрөнгөөр хөлжсөн хулгайч нарын үүр болсон нүхтийн амны баячуудын зөвхөн баячуудын шүү овоодсон тоосгыг нураая эрхдархтан чадахгүй бол эгэл ард бид
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2020-12-17 03:21:19
    Bayachuud bish hulgaichuud yum bish uu
    172.69.252.151
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!!!!!!!! 2020-12-17 02:33:42
    Naad Nuhtiin Togiig ni Tasdaad hed honog bolhod Olgoi bolson Tolgoi shig yumand ni salhi ordog bolov uu yadag bol ! Ugui l bolov uu daa ! Tasd tasd !!!
    172.68.146.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-12-17 02:28:07
    Юмтай хүн юм үзсэн шиг байхсан угаас өөрийн бус хөрөнгө өөрийн бус л байдаг гэдэг энэ
    172.68.146.137
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-12-17 02:12:39
    Нихтийн баячууд голоо цохиж байна даа
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах