Үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй

2020.12.17, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 3

ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САР
ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХӨХ МОРЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2020.12.17, Пүрэв гараг
  • Наран ургах шингэх: 8.37-17.00
  • Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг.
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine