''Эрэл''-ийн Б.Эрдэнэбатыг 100 сая төгрөгийн барьцаатайгаар батлан даалтад гаргана

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр боллоо. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг нийслэлийн Прокурорын газарт буцаалаа. 

Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 525 дугаартай шийтгэх тогтоолтой, Б.Эрдэнэбатад холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Д.Отгонбат, Б.Отгонтөгс, Н.Цэцэгмаа, Ж.Энхчулуун нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцлээ.
 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялд нь нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэжээ.
 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1489 дугаартай магадлалаар: Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 525 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоогоогүй гэсэн үндэслэлээр шүүгдэгч Б.Эрдэнэбатад холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Б.Эрдэнэбатад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5, 14.6 дахь хэсгүүдэд зааснаар Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох, 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэв.


О.МОЛОР 
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2020-12-16 12:23:48
    100 тэрбумын өртэй хүнд 100 саяын барьцаа. Ж.Эрдэнэбатаас 10 тэрбумын барьцаа нэхэж байгаад ачсан.
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • харамсалтай 2020-12-16 09:52:59
    АВЛИГАД идэгдсэн шүүгч, прокуророо зайлуулаач
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-12-16 06:59:59
    Бид одоо хөрөнгөлөг бүлэгтэй болсон тэгэхлээр татвар төлөгчдийн хяналтын хуультай болж төсөвт эзэн нь хяналт тавих үеэ энэ л бидний хөгжлийн гарц
    172.68.146.239
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-12-16 06:43:41
    юун 100сая наад нөхөрт чинь ву ч биш 10 тэрбум гэвэл яасан юМ бэ хө
    172.69.252.151
    Мэдэгдсэн Хариулах