Өнөөдөр болох зургаан байнгын хорооны хуралдааны тов
Өнөөдөр болох Байнгын хороо, Ажлын хэсгийн хуралдааны товыг танилцуулъя.
Ажлын хэсгийн хуралдаан

-Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;

-Хууль зүйн яам, Хууль сахиулахын их сургууль болон Ханнс-Зайделийн сантай хамтран зохион байгуулах “Хууль сахиулахын инноваци” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралдаан 10.00 цагаас “В” танхимд.

Байнгын хорооны хуралдаан

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд болно. Хэлэлцэх асуудал:

-“Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.5.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, Цайдам нуур, Гацууртын ордыг стратегийн ордод хамааруулах тухай, хэлэлцэх эсэх/;

-Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

-Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

-Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;

-Ажлын хэсгүүд байгуулах тухай.

2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд болно. Хэлэлцэх асуудал:

-Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагын Конвенцид орсон нэмэлт, өөрчлөлтийн тухай /зөвшилцөх/;

-Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх тухай /зөвшилцөх/;

-“Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /соёрхон батлах/;

-Монгол Улсын Засгийн газар, Бельгийн Вант Улсын Засгийн газрын хооронд 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /соёрхон батлах/.

3.Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд болно. Хэлэлцэх асуудал:

-Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

-Намрын ургац хураалтын явцын талаар мэдээлэл сонсох;

- “Монгол орны ойн цэвэрлэгээний талаар авах арга хэмжээний тухай” Байнгын хорооны 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох;

-Туул голын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсох.

4.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд болно. Хэлэлцэх асуудал:

-Гүний уурхайд ажиллагсдын нийгмийн асуудлын талаар иргэнээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх;

-Улсын Их Хурлын 2014-2015 оны намрын чуулганы хугацаанд Өргөдлийн байнгын хорооноос хийх ажлын төлөвлөгөө батлах.

5.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “А” танхимд болно. Хэлэлцэх асуудал:

-Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар, 2014.09.04-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

-Номын сангийн тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/.

6.Төсвийн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хамтарсан хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд болно. Хэлэлцэх асуудал:

-Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

7.Төсвийн байнгын хорооны хуралдаан “Б” танхимд үргэлжилнэ. Хэлэлцэх асуудал:

-Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /төсөвт тусгагдах төсөл арга хэмжээний тухай/ хуулийн төслүүд /Засгийн газар 2014.10.01-ний өдөр Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийг дагаж өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар байршуулсан барааг буцаан гаргах хугацааг шинэчлэн тогтоох тухай, хэлэлцэх эсэх/.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.