.jpg)
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл хийж байна. Эрчим хүч, дулааны төлбөрийг төр даахаар болсонтой холбогдуулал ачаалал эрс нэмэгдсэн.
Үүнтэй холбоотойгоор ачааллыг хэрхэн зохицуулах асуудлаар салбарын сайд Н.Тавинбэх “Цахилгааны дулааны хэрэглээний төлбөрийг төрөөс даахтай холбоотой журам гарсан. Энэ журамд хэрэглэгчийн эрх үүргийг тусгайлан заасан. Тодруулбал, өмнөх оны мөн үеийн цахилгаан дулааны эрчим хүчний хэрэглээтэй тэнцэх хэмжээнд төрөөс төлбөрийг хариуцана. Энэ хэрэглээ хэтэрсэн тохиолдолд зөрүүг нь хэрэглэгч өөрөө төлөхөөр зохицуулалт хийлээ. Төрөөс эрчим хүчний үнийг даахтай холбоотой хэрэглээний өсөлт огцом нэмэгдсэн. Үүнийг бид тооцож байсан ч тооцооллоос өндөр байна. Оройн оргил ачааллын үед 17.00-21.00 цагт цахилгааны эрчим хүчээр дулаанаа шийдэхгүй байхыг хэрэглэгчид үүрэг болгож байгаа” гэлээ.
О.ОНОН
Оллоо.мн