ЭМЯ: Сэлэнгэ аймагт коронавирусийн нэг тохиолдол нэмэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын автолаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Архангай, Дорнод  аймгийн салбар лабораториудад  нийт 12711 хүнд шинжилгээ хийснээс 1 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Нэмэгдсэн нэг тохиолдол нь Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн тохиолдлын ойрын хавьтлаас илэрсэн. Сэлэнгэ аймгийн нийт батлагдсан тохиолдол 216 боллоо. Улаанбаатарт 140, Орхонд 25, Дархан-Уулд 45, Архангайд 3, Дорноговьд 32, Говьсүмбэрт  4 тохиолдол байна.  Дотоодын нийт тохиолдол 465 байна.

  Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 918, эдгэрсэн 384 хүн байна. ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэгт нийт 525 хүн эмчилгээнд байна" гэв.

С.Тайшир

 
Бусдад түгээх
  • gplus