Гар дээрээс согтууруулах ундаа худалдсан зөрчлийн дийлэнх нь Баянзүрх, Хан-Уул дүүрэгт бүртгэгджээ

Энэ сарын 04-11-ний өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд гарсан зөрчил 17,1 хувиар өссөн дүнтэй байна. Дээрх хугацаанд бүртгэгдсэн 5074 зөрчлийн хэргийн 47,2 хувь нь нийслэлд, 52,8 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байна.

Зөрчлийн хэргийг шалгасан субъектээр нь ангилж үзвэл цагдаагийн байгууллага 95,74 хувийг, мэргэжлийн хяналт 0,65 хувийг, онцгой байдал 0,14 хувийг, бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд 3,47 хувийг нь шалган шийдвэрлэжээ.

Өнгөрсөн долоо хоногт олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 81,5 хувиар, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 61,5 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр хувьтай байгаа бол танхайрах зөрчил 45,9 хувиар, төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 31,8 хувиар тус тус буурсан байна.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил, тэр дундаа гар дээрээс согтууруулах ундаа худалдсан зөрчил нийслэлд хамгийн их буюу 106 удаа гарсан ба өмнөх 7 хоногийн адил Баянзүрх, Хан-Уул дүүрэгт  дийлэнх хувь нь бүртгэгдэж, гаралт  нь мөн нэмэгджээ.

Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил нийслэлд 27,8 хувиар нэмэгдэж, орон нутагт 31,6 хувиар буурсан дүнтэй байгаагаас Баянзүрх, Хан-Уул, Баянгол дүүргүүдэд хамгийн их гарсан хэвээр байгаа бол  Сүхбаатар дүүрэгт 1,1 дахин нэмэгдэж 17 удаа үйлдэгдсэн байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн 36,4 хувь нь Нийслэлд, 63,6 хувь нь орон нутагт үйлдэгдсэн бол Хэнтий аймагт хамгийн их буюу 294, Хөвсгөлд 284, Дархан-Уулд 181, Увсад 144, Дорноговьд 141, Баян-Өлгийд 122, Ховдод 119  удаа тус тус үйлдэгдсэн байна.

О.МОЛОР
Оллоо.мн

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2020-12-16 04:45:58
    xa xa УУЖ ИДЭХДЭЭ УУРГИЙН МОРЬ, УРАГШАА ГИШГЭХДЭЭ УРГАА ХАД ГЭДЭГ ЧИНЬ ЭНЭ ДЭЭ.
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-12-15 13:20:08
    Arhi bol zondoo zaragdaj bna baynshoshuu zuunsalaa gd zondoo zaragdaj bnle shalgaj vzej boldoggui ymu
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • бат 2020-12-15 09:17:50
    архийг бүрэн хорьсон байхад олоод ууж байхад пиво зөвшөөрсөн тохиолдолд улам л нэмэх шүү дээ.
    172.69.252.141
    Мэдэгдсэн Хариулах