ЭМЯ: Сэлэнгэд 2, Улаанбаатарт 2, Замын-Үүдэд нэг тохиолдол нэмэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын автолаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Архангай, Дорнод  аймгийн салбар лабораториудад  шинжилгээ хийснээс 5 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Сэлэнгэ аймагт 2, Улаанбаатарт 2 тохиолдол нэмэгдлээ. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нэг тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх батлагсан тохиолдлын ойрын хавьтлын 2 дахь давтан шинжилгээнээс илэрсэн байна.   Дархан-Уулд нийт 45, Орхонд нийт 25, Архангайд нийт 3, Дорноговьд нийт 32, Говьсүмбэрт нийт 4 тохиолдол байна.  Дотоодын нийт тохиолдол 464 байна.

  Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 917, эдгэрсэн 384 хүн байна. ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэгт нийт 524 хүн эмчилгээнд байна.  Хөнгөн 450 хүн, хүндэвтэр  68, хүнд 5, маш  хүнд 1 хүн  байна" гэв.

С.Тайшир

 
Бусдад түгээх
  • gplus