Цэргийн болон Хилийн тагнуулын газрыг буцаан сэргээх үү
Зэвсэгт хүчний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Хуулийн төслийн энэ долоо хоногоос эхлэн байнгын хороо чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр товлосон байна. Зэвсэгт хүчний тухай хуулийн төсөлд  Хилийн тагнуулын газар, Цэргийн тагнуулын газрыг буцаан сэргээхээр төсөл боловсруулжээ.

Одоогоор хил, зэвсэгт хүчний тагнуулын алба Тагнуулын ерөнхий газарт харьяалагдан ганцхан албан тушаалтан хариуцан ажиллаж байгаа.

2015 оны долдугаар сард   парламент хаалттай хуралдаж, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байдаг. Улмаар ЗХЖШ-ын харьяа Цэргийн тагнуулын газар, ХХЕГ-ын Хилийн тагнуулын газар татан буулгаж, Тагнуулын Ерөнхий газарт нэгтгэх хуулийг батлан гаргасан юм. Ингэснээр Тагнуулын ерөнхий газрын дарга нь Цэргийн тагнуулын газрын даргыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргатай зөвшилцөн томилох, Хилийн тагнуулын газрын даргыг хил хамгаалах байгууллагын даргатай зөвшилцөн томилох, үйл ажиллагааг харьяалах бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан бол одоо энэ байдлыг өөрчилж, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болоод байна.

ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ ДАХЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОН ЗҮЙЛ ЗААЛТ

13 дугаар зүйл.Цэргийн тагнуулын байгууллага / Энэ зүйлийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

13.1.Цэргийн тагнуулын байгууллага нь Монгол Улсын Зэвсэгт хүчний дээд удирдлагыг цэрэг-улс төрийн болон цэрэг-стратегийн тагнуулын мэдээллээр хангах үндсэн чиг үүрэг бүхий цэргийн байгууллага мөн.
13.2.Цэргийн тагнуулын байгууллагыг Зэвсэгт хүчний ерөнхий командлагчтай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газар байгуулж, өөрчилж, татан буулгана.
13.3.Цэргийн тагнуулын байгууллагын дүрмийг Зэвсэгт хүчний ерөнхий штабын дарга болон Тагнуулын ерөнхий газрын даргын хамтарсан тушаалаар батална.
13.4.Цэргийн тагнуулын байгууллага үйл ажиллагаагаа явуулахад энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө.

131 дүгээр зүйл.Хилийн тагнуулын алба /Энэ зүйлийг 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн, 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

131.1.Хилийн тагнуулын алба нь хил хамгаалах байгууллагын дээд удирдлагыг хил орчмын нөхцөл байдлын талаархи тагнуулын мэдээгээр хангах үндсэн чиг үүрэг гүйцэтгэнэ.
131.2.Хилийн тагнуулын албаны бүтэц, орон тоог хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
 131.3.Хилийн тагнуулын албаны дүрмийг хил хамгаалах байгууллагын дарга болон Тагнуулын ерөнхий газрын даргын хамтарсан тушаалаар батална.
131.4.Хилийн тагнуулын алба үйл ажиллагаагаа явуулахдаа энэ хуулийн холбогдох зүйлийг дагаж мөрдөнө.
 

О.ОНОН
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хэрүүлч өвгөн 2020-12-19 06:30:25
    Цэргийн, хилийн, эдийн засгийн, цагдаагийн, эрүүгийн ... гэх мэт тагнуулын салбар байх нь чухал. Нэгдмэл байвал хэн хэнийгээ ч танихгүйд хүрнэ.
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-12-15 09:48:03
    Зөв..Цэргийн тагнуул,Хилийн тагнуулын газар байх ёстой.
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-12-15 06:08:49
    энэ тухай яагаад хэвлэлээр ил тод бичээд бгаа юм бэ. улсын нууц баына уу
    172.69.252.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Ард 2020-12-15 02:21:27
    Байх хэрэгтэй дээ.
    172.68.146.221
    Мэдэгдсэн Хариулах